24.

672 70 25
                                    

-Areumyg______________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg
______________________

[Дуугаа сонсоод уншаарай<3
Сонсохгүй байсан ч болно;)]








•AREUM POV•




Тэр надад хэлсэн. Өөртэйгөө цуг наачихсан гэж.. Хэзээ ч салахгүй хайр гэдэг цавуугаар наачихсан одоо хатаагаад гэрлэх л үлдсэн гэж..

Мөрөөдлөө тэр надад ярьчхаад гараад явсан юм.
'Хар биш цагаан хослол зохидог болохоор цааснаас ч цагаан хослол өмсчхөөд чамайг хүлээгээд зогсоно. Дандаа дэгжин байдлаар хардаг тул тэр л өдөр би чамайг хаанаас ч олохооргүй үзэсгэлэнт төрхөөр үзнэ. Үргэлж үнсдэг уруулаа яг л эцсийнх мэт үнсээд хэн ч хараагүй байхад чихэнд чинь би 'шөнө' гэж шивнэнэ.. Тэр үе удахгүй' гээд хэдхэн хормын өмнө үнсчхээд гараад явсан.

Би одоо түүнд эргэлзэхгүй ээ, сүүлийн сар хэнийг ч бус намайг л гэж байгаа. Үйлдэл сэтгэл, мөн үг яриагаараа үнэндээ намайг гийгүүлж байна.

Хорт зуршлаа бүр мөсөн хаяж чадсаныхаа дараа дахиад л би өөр зуршлуудтай болчихсон.

'Би үсээ чамд салгаад өгөх юм уу?'

'Шанааны ясан дээр биш уруул дээр үнс л дээ.. Чи намайг өөр зүйл рүү уруу татаад байгаагаа ойлгож байна уу?'

Зуршлаараа би түүнд ойртохоор тэр ингэж л хэлдэг. Зуршлаараа би түүнийг үнсэхээр Тэхён зөрүүлээд үнсдэг.. Түүнд л хүрч, түүнийг л үнсэж, нүдээрээ харж, хоолойг нь сонсохгүй л бол байж сууж чадахаа байчихсан.

Хайр хүнийг ийм болгодог юм билээ. Тэс өөр. Хэний ч санаанд орж ирэмгүй тэр өөрчлөлтийг хайр гэдэг зүйл сайнтай муутайгаар нь харуулдаг юм байна. Төсөөлөөгүй зүйлс байж боломгүйгээр эргэж чаддаг юм байна. Хэн ч намайг өөр лүү нь хашхирсан нэг залууд үхэн хатталаа дурлана гэж бодоогүй, хэн ч олны нүдэнд дарс цацуулчихаад тэр эмэгтэйн араас нь хөлөө хугалтлаа гүйнэ гэж таагаагүй.
Бусад бүх зүйлийг тааж болдог хэрнээ хайр гэх зүйлийн заяа төөргийг тааж болдоггүй юм билээ...

QUEAN✔Where stories live. Discover now