21.

699 69 38
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
___________________





"Би ойлгохгүй байна, тэр тусмаа-"

"Дэмжих ёстой гэж үү? Үгүй ээ, би хатуу эсэргүүцнэ, өөр хүн байсан бол зүгээр дээ гэхсэн.. Тэхён болохоор нь чадахгүй"

"Хачин юм! Тэр яг яачихсан болоод? Миний нүдэнд, миний сэтгэлд тэр үнэхээр сайхан л залуу шүү дээ"

Жимин хувцсаа эвхэнгээ Арымийн өөдөөс сөрсөөр санаа алдан "Би түүнтэй чамаас удаан хамт байж ирсэн, түүнийг хамгийн сайн мэдэх нэгэн бол би! Би мэддэг учраас чамд үгүй гэж хэлж байна, чи түүнийг юу хийж хаагуур, ямар замаар энэ өндөрлөгт хүрснийг ч мэдэхгүй биз дээ?" гэж хэлээд уцаартайгаар хувцсаа давхарлана. Тэдний хооронд Арым Тэхён хоёрын харилцааны асуудлаас болж ингэж сөргөлдөхөд хүрсэн юм.

"Надад тэр нэг их хамаатай биш"

"Хэлж л бай, ярьж л бай..."

"Хайр сэтгэл хугацаанд баригддаггүй гэж би боддог.. Тэр хэдийд ч хэн нэгний гаран дээр бэлэн хүрээд ирчихэж болдог зүйл гэж би итгэдэг. Та л харж бас мэдрэхгүй байгаа болохоос Тэхён бид хоёрын гаран дээр холбогдчихсон тэр хайр бид хоёуланд нь зүрхээр мэдрэгддэг юм"

Жимин гэнэт л үйлдлээ зогсоогоод үсээ бухимдангуй хойш илж уруулаа хазан доогтой инээмсэглээд "Хайр цаганд баригддаггүй, бэлэн гаран дээр ирчихдэг зүйл гэв үү? Тэгвэл тэр зүйл чинь надад л үйлчилдэггүй юм уу? Над дээр яагаад бэлэн хүрээд ирчихгүй байгаа юм? Олон жил тэр ЦАГ ХУГАЦАА гээчид баригдаж ирсэн надад одоо ч гэсэн боломж алга, новш гэж!! Алган дээр минь алга! Холбоосны минь нөгөө үзүүр хоосон, он удаан жилээр хүлээсэн, итгэсэн ч одоо бүр цоггүй болчихсон хүн өөдөөс чинь хараад зогсож байхад чи цаганд баригддаггүй бүр болоогүй хайр бэлэн ирдэг гэж хэлээд байгаа юм уу?"

Жимин хоолой сөөх шарам хэтэрхий чангаар ийн хэлээгүй ч өөрийн бухимдал уцаарыг хангалттай гаргаж чадсан юм. Уйлчихмаар байгаа ч багаасаа л дүүдээ 'хүчтэй, зоригтой' гэж дуудуулах үе байсанд одоо Жимин уйлж нулимсаа барах эрхгүй мэт санагдаж тэрээр хурсан шорвог усаа арай ядан залгина.

QUEAN✔Where stories live. Discover now