08.

927 90 5
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
_______________________

~•AREUM POV•~

"Тэгээд ч энэ нь миний зуршил гэж бодож байна, түүнээс биш би хүн хоорондын хурьцал хүсэж сайн ч танихгүй хүнийхээ урд нүцгэн шахуу хувцаслачхаад учир зүггүй өөрийгөө илж таалаад байдаг хүн биш л дээ.. Хараа сайтай бол хар, энд сорви байдаг юм тэр... Яриад ч яах билээ"

Хайнга харагддаг түүний гаднах баг дэндүү гярхай нэгнийг ардаа нуудаг байжээ. Хэнэггүй инээмсэглэлээ тодруулаад, мөнгөндөө хахаж цадаж өөр юу ч хамаагүй болчихсон юм шиг байдаг түүний цаад төрх нь жижиг зүйлийг ч няхуур ажихаар тийм л хүн байж дээ гэж санагдана. Хачин юм шүү, түүнийг уран зургийг музейд аваачвал деталь бүрийг нь судлан харах гэж зүтгэхээр л төрлийн хүн юм.

"Өршөөгөөрэй, би сая сорви гэж сонслоо?"

Тийм ээ, бодсоноос минь илүү. Үг үсэг, үгийн өргөлт дуудлага дээр хүртэл анхаарч, өмнө нь алдчихвал хоолойгоо засан яриа таслаад надад зориулан засаж өгөхөөр харагдаж байна.

Би хундагаа аваад дуустал нь ууж орхин "Та мэдэх шаардлагагүй дээ, том зүйл биш" гэхэд тэрээр хуруугаараа ширээ товшсоноо амьсгаагаа хүндээр гаргаж "Ойрд хүний хэрэгт их хошуу дүрэх дуртай болоод байгаа л даа.. Тэгэхээр......"

Тэр яалт ч үгүй хүний бодлыг харцаараа үгээрээ, түүний цаадах хоолойн өнгөөрөө хүртэл өөрчлөх чадалтай байдаг хэрэг үү? Инээдтэй юм, дээрээс нь хэтэрхий ёсорхог болох гэж хичээгээд л. Ийм ёсорхог, хүндлэл өндөртэй хүн байгаа биш байх гэж хичээж байгаа чинь үнэхээр илт байна, Ким Тэхён.

"За яахав, багадаа зүүн эгэмнээсээ авахуулаад баруун эгэмний үзүүр хүртлээ зүсээд тэр нь буцаж эдгэхдээ тав болоод үлдчихсэн болохоор загатнаж эхэлсэн юм. Чөтгөр гэж, тамд байгаа мэт л байсан. Хумсалж илүү сорвитой болгохгүйн тулд маажихгүйгээр эвлэгхэн илж хорслыг нь дардаг байсан болохоор энэ нь надад зуршил болоод үлдчихсэн бололтой"

QUEAN✔Where stories live. Discover now