04.

1.1K 106 5
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
___________________________

~•TAEHYUNG POV•~

Түүнийг миний гарт орох дахин нэг жижигхэн юугаа ч үл мэдэх охидын нэг гэж бодсон минь буруу байж л дээ. Өмнө нь над руу дарс цацахдаа сэтгэлийн хөөрлөө дагаж дээ гэж бодсон атал тэр нь ч гэсэн буруу гэдгийг одоо тэр баталж байх шиг. Түүний яриа хөөрөө, харц зэргээс авахуулаад.. Тэр өөр юм, нүднээс нь тийм ч амар нулимс унагааж чадахгүй ч юм шиг санагдаад байх чинь?

Цагаан богино даашинз, торон трико, цагаан бээлий, өсгийтэй түрийт. Бурхан минь, тэр яг хэн юм бэ? Хэдтэй юм бэ? 24, 25 магадгүй надтай чацуу 26тай байх? Эсвэл бүр 28тай юм болов уу? Тийм ч хөгшин харагдахгүй л байна даа..

Түүнийг мэдэхийг хүсээд эхлэх шиг? Галзуурч байгаа юм байна л даа, сонирхолтой л юм. Бас хачин юм тэр бүхэлдээ миний анхаарлыг татаж байна.

Түүний дахин хэд хэд алхаад нэлээн ойртсоноо би үл ялиг инээмсэглээд "Дарсны бүсгүйн нэрийг асууж болох уу?"

"Зорилго тань юу билээ? Залуу ноён Ким Тэхён?"

Гайхалтай.. Үнэнийг хэлэхэд би мансуурагч биш л дээ, хэрэглэдэг ч үгүй. Гэхдээ л чамайг хэрэглэж үзмээр санагдаад болдоггүй ээ...

"Миний зорилго уу? Хмм... Магадгүй чи л бололтой... Ядаж л намайг эвгүй байдалд оруулж байсан ганц хүний нэрийг мэдэж байхад болно биз дээ?" Үнэндээ өөрийгөө юу хэлж орхисноо ч ойлгоогүй, амнаас л гараад ирчихсэн..

"Тогтоогоод аваарай.. Миний нэр Пак... Арым.."

Би түүн рүү ирмээд толгой дохиход Арым гэгч босоод гараад явчхав. Харин хундаганы ёроолд хэдхэн дусал дарсыг уулгүй үлдээчхээд гарчихсан байсанд би инээд алдана.

Ухаан балартахын цагт юу юугүй тасрахаа мэдээд салантаж нэг юм Жүнийг дуудахад тэрээр намайг есөн шидээр нь хараачхаад "Очихоос" гээд тасалчхав. Би түүнийг хүлээх ёстой байсан, гэтэл би гараад өөрөө алхаж эхэлсэн гээч?

QUEAN✔Where stories live. Discover now