13.

763 77 2
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
_________________________


Үүрийн 4 цаг.
Нойр хулжиж хэчнээн цаг хөнжилдөө хөрвөөсөн ч болж өгөхгүй, тухлаад байхад л эвээ олохгүй хэтэрхий хэцүү шөнө энэ өдөр байсан юм.

Юу гээч? Хэн нэгэн эмэгтэйн төлөө санаа зовоод унтаж чадахгүй байсан үе лав надад байхгүйдэг. Үнэндээ бодлоос салахгүй түүний төрх, тал талаас минь хатгасан түүний хоолой, дургүй хүрмээр ч сэтгэл татам ёжтой үгс, үг үйлдлээрээ гайхшруулдаг тэр бүсгүйд удаанаар бус хурдтайгаар татагдаж байгаагаа би нуухгүй. Юу гэмээр ч юм.. Тэр яг л соронз шиг, харин би түүн рүү хяналтгүйгээр шууд л татагдан наалдаж буй төмөр нь юм шиг..

Нойр муутай хонох гэдэг бол миний хувьд хар дарснаас ч хэцүү зүйл, бүх зүйл нураад байгаа юм шиг санагддаг. Тиймдээ ч өдөр бүр эртийг баримталж унтдаг би өнөөдөр бас л түүнээс болж унтаж чадсангүй.

Салхилдаг юм билүү дээ гэж бодоод гадаа гарсан боловч.. хог гэж өвөл шүү дээ. Гэхдээ сайхан байна аа, хэтэрхий хүйтэн агаар уушги руу орж түүнээсээ болж ханиалгасан ч цаанаасаа л дулаахан мэдрэмж төрсөндөө би даараагүй юм. Магадгүй Арымаас болсон байх, хажууд нь удаан байхаараа би халууцаж өөрийнхөө зүрхийг төд удалгүй дэлбэрэх гэж байгааг мэдэрдэг ч хачирхалтай нь гэвэл бусад үеэсээ илүү тайван мөн цаг хугацааг удаан өнгөрч байгааг анзаардаг.

Гэхдээ одоо түүний хажууд байхгүй байгаа болохоор... чөтгөр гэж, би гэр лүүгээ орлоо! Хэсэг өөр зүйл бодоод байсан болоод ч тэр үү сая анзаарсан биш өөрийгөө хөлдөж байгааг сая мэдэрч байна.

Ганц ус балгачхаад одоо л яг унтъя гэж бодсоор дээш гараад өрөө рүүгээ зүглэхдээ түүнийг ганцхан минут харчихвал болох юм шиг санагдаад түүний унтаж байгаа өрөөний хаалгыг нь зөөлнөөр нээлээ.

"Арым аа..?"

Түүнд ойртвол сарны гэрэлд бурзайх хүйтэн хөлс, атирсан хөмсөг зэрэг нь тод үзэгдэх ажээ. Бараг л нулимс нь урсаж зүүдэн дундаа уйлж байсан түүнийг хараад би зүгээр сууж чадаагүй, угаасаа яаж ч чадах билээ. Тэр миний дарсны бүсгүй.. Арым минь байхад.

QUEAN✔Where stories live. Discover now