23.

638 76 35
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
__________________________

[------------------------------>
"Тэхён аа! Хүрээд ир"

"Хэн- аан Жимин.. Яасан юм?"

"Хүрээд ир, гуйя!"

"Юу болсон болоод-"

"ХАРААЛ ИДСЭН ӨӨРИЙГӨӨ АВААД ХҮРЭЭД ИР!!! Ярилцах зүйл байна! Уулздаг газраа"

"Ойлголоо доо, ойлголоо"
<--------------------------------]

Арым Тэхён хоёр ядраад тэр чигтээ унтчихсан болоод ч тэр үү, өглөө нь тэврэлдээд сэрцгээсэн юм. Аль хэдийн нүдээ нээчихсэн бие биенээ үг хэлэлгүйгээр ширтэж байсан тэд үг хэлэхээс илүүтэйгээр бодлоо цэгцэлсэн нь дээр гэж бодсон мэт.

Гэтэл Тэхёны утас дуугарч Жимин залгасанд хэн хэн нь таарамжгүй байгаа тул дурамжхан байх агаад түүнийг утасныхаа цаанаас хашхирах хүртэл очихгүй байх талаар бодож байсан юм.

"Би чамайг гэрт чинь хүргээд өгье.. Тэгээд би Жимин рүү явъя даа" гэх нь Тэхён аль хэдийнээ Арымийг 'чи явах хэрэгтэй' гэж хэлэхийг нь гадарласан юм шиг..

Замдаа тэд юу байж болох талаар хоёул бодсон ч толгойд нь дөхсөн таамаг гарч ирэхгүй л байв. Учир нь мэдээж шүү дээ, Жимин хэтэрхий нууцлаг, гагцхүү зөвхөн тэр л өөрийгөө мэднэ гэхээс өөр хэн ч, Тэхён ч, бүр Жиминий аав нь хүртэл түүнийг яг тийм гээд хэлчхэж чадахгүй.

"Их ууртай сонсогдсон, тэвдээд байгаа ч юм шиг. Үгүй ээ! Тэр тайван байсан гэхдээ заавал нэг зүйл хэлэх гээд дотроос нь хатгаад байгаа юм шиг"

"Надад хэлэх хэрэггүй ээ, бүх зүйл дууссан ч намайг мэдэх хэрэггүй юм гэсэн, тэр тэгж хэлсэн.."

"Надад Жиминтэй яаж уулзаж байснаа яриач? Анхнаасаа уулзаж байгаагүй гэж сонссон, эцэг эх чинь салсан гэсэн болохоор"

"Мэдээж, би түүнтэй анх есөн настайдаа уулзаж байсан......."


-


QUEAN✔Where stories live. Discover now