10.

822 83 0
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
_________________________







~•TAEHYUNG POV•~


"Яагаад надад сайн хандаад байгаа юм?"

Түүнийг ингэж хэлэхэд өөрөө ч яг тийм гээд хэлчхэж чадахгүй мэдрэмжээ хэрхэн хэлэх талаараа би хэсэгхэн хормыг аниргүйд зарцуулаад орж ирсэн үгсээ эвлүүлэн зогссоор.

Үнэхээр яг тийм учраас л ингээд байгаа гэдгээ хэлж чадахгүй, ийм болохоор ингэж байгаа гэдгээ ч хэлж мэдэхгүй, зорилго нь ийм ч гээд амнаасаа тавхан үг унагаачхаж чадахгүй би өөрийгөө яг одоо бяцханаар мэдэрч байв.

"Чи арай ойлгохгүй л байх. Гэхдээ ийм..."

Тэр ойлгохгүй ээ, шалтгааныг нь. Бусдын л адил шүү дээ гэсэн ахархан жижиг бодлыг маань худал байсныг нотолчхоод хээв нэг амандаа тамхи зууж удаанаар үлээн гаргах түүнийг тойрон эргэлдэж буй тэр шалтгаан.
Хорон үгээрээ идэхийг хичээх болгондоо миний үгэнд дийлдэж над руу хялам хийдэг түүнд сайн хандаж эхэлсэн шалтгаан.

"Ерөнхийдөө бол чи онцгой нь байсан юм.. Бүх талаараа, бас үзэж харсан бүгдээс илүү байсан тэр цор ганц нь"

Цастайд шилэн трико өмсөөд өсгийт дээр алхах хэдий ч чичирч бээрэхийг мэдэхгүй энэ бүсгүй хорин зургаан жилийн амьдралд минь гарж ирсэн хамгийн содон нь. Хундганд наалдсан час улаан уруулын будгаа хараад үл ялиг инээвхийлдэг, дусал дуслаар нь уудаг юм шиг хэр нь сүүлчийн балгаа бүтнээр нь залгичихдаг, хэн ч зориглож байгаагүй үйлдлийг мянга нугалаад дарс цацдаг, урхины минь өгүүлбэрийг тэр чигт нь урж тасдаад юу ч биш болгоод хаячихдаг тэр Арым анхаарлын минь төвд орчихсон байсан.

"Миний хувьд Арым гэдэг хүн зүгээр ч нэг онцгой биш, хэд хэдэн шалтгаан байгаа. Гэхдээ битгий асуугаарай.. Хүнд сэдэв"

Арым үгээ ч бодоогүй байхад амнаас нь шууд л "Би асууна гэж хэлээгүй шд" гэчхээд хэлсэн үгэндээ харамсах аядан амаа хальт таглаад "Юу..би асуухгүй ээ..." хэмээн зөөлнөөр өгүүлнэ. Тэр хэлэх үгээ боддоггүй, зүгээр л амнаас нь гарчихдаг. Харин түүнийгээ захирах гэж оролдож байгаа нь надад хөөрхөн санагдсан.

QUEAN✔Where stories live. Discover now