20.

714 80 11
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
_______________________

•AUTHOR POV•



Түүх давтагддаг.
Бүх хүн үүнийг мэддэг.
Бүгд л давтагдаад байгааг нь ойлгодог мөн анзаардаг.
Гэхдээ арга хэмжээ авдаг нь байдаг юм болов уу?
Тэр чигээрээ өөрийн хувь тавиланг хүлээн зөвшөөрөөд зүгээр хараад л сандраад байдаг байх, тийм үү?

Бүсгүйн өмнөх түүх нүд ирмэх хооронд л эхэлж бас дууссан. Энэ удаад дахиад л ийм явдал болоод байгааг тэрээр анзаараагүй байна гэж байхгүй..
Тэр ухаантай, тэр хэрсүү, хэний ч өмнө бардам байхаар тийм л сүрдэм бүсгүй. Гэвч өөдгүй хайрын өмнө хүчин мөхөстөж, нулимсаа урсган өвдгөө тэвэрч суухаар тийм л сул дорой нэгэн...

-

Тагтан дээр зогсох нэгэн тамхины утаа баагиулахад өглөөний наранд хөөрсөн утаа бүдэг бадагхан үзэгдэнэ. Зөөлнөөр үлээн давхар санаа алдахдаа өөрийн гаргасан шийдвэр дагасан мэдрэмжийнхээ зөв бурууг тунгаан бодох ажээ. Өчигдөр ахдаа зочид буудалл байна гээд худал хэлчихсэн тэр өнөөдөр ингээд хэн нэгний гэрт сэрж байна.

Нойрмог бас бүдүүн хоолойн бүсгүйн чихний ардхан гарахад толгойгоо эргүүлэхийн завдалгүй дулаан хүрэм биеийг нь бүчин авахад түүнээс гарах үнэртэн нь тамхины утаатай холилдоно.

"Даарчихна гэж би зөндөө хэлдэг ч чи хэзээ ч сонсож байгаагүй.. Бие чинь хөлдөж байгааг мэдээд байхад л даарахгүй байна гэж хэлдэг чи хэтэрхий худалч, Арым аа.."

"Гэхдээ чамд хайртай гэж хэлсэн нь худлаа байгаагүй юм шүү!" Арымийн тархи тэр чигээрээ Тэхёноор дүүрэх бөгөөд хэн хэн нь бүрэн сэтгэлээ нээсэн гэж үзсэн тэд хэлж ярьж тохироогүй ч хосууд адил бие биедээ нялхрах аж.

Тэхён ханиалгахад энэ нь даарсандаа биш тамхины утаанаас болсон гэдгийг Арым гадарласан болохоор "Үл үзэгдэгч тамхи авч өгнө гэсэн амлалт чинь хэвээрээ биз дээ?"

QUEAN✔Where stories live. Discover now