05.

1K 104 3
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
___________________________

Өглөөдөө би түрүүлж босоод идэх юм хайсан боловч хоосон хөргөгч намайг угтсан юм. Нүдээ эргэлдүүлж, дургүйцлээ өөрөө өөртөө илэрхийлчхээд хүзүүгээ маажин шүүгээ рүүгээ алхана, мэдээж хувцаслаж дэлгүүр гарахын тулд.

"Арым аа, цаг хэд болж байна? Чи чинь энэ гэрт ядаж өлгөдөг цаг худалдаад авчихдаггүй юм уу?"

"Утас гэж нэг сайхан цаг байхад даа. Хүсэж байвал авчихъя аа"Улаан унтлагын материалтай богино унтлагын даашинзтай би дээгүүрээ шууд өмсчхөж болохоор дулаан цамц хайна. Гэсэн ч надад бариу даашинз, торон дотуур хувцас, хэдэн өмд, хоёр цамцнаас өөр зүйл байсангүй. Даашинз, өсгийт гээд л үдэшлэгийнх гэсэн бүгдэд мөнгөө цацдаг байж дулаахан зүйлд зарцуулъя гэж бодож байсан минь байхгүй ч юм шиг.

"Чамд улаан, цагаан, хар өнгийн хувцаснаас өөр юм байдаггүй юм уу?" гэснээ надтай хамт шүүгээг ухалцаж байснаа "Чи чинь өвлийг яаж давдаг хүүхэд вэ? Хөлдөөд үхчихдэггүй хэрэг үү? Олигтой зузаан юм алга уу?"

"Байгаа ш д, наана чинь байхгүй байгаа болохоос" Хоёр уут дүүрэн өвлийн зузаан хувцсаа хаа нэг буланд шидээд хаячихсан би түүнийгээ олж ухахаас залхууран зүгээр л худалдаад авчхад л болно шүү дээ гэж бодсоор зогсоно.

Түүний үглэхийг сонсоод асуултаар үгээ төгсгөх бүрт нь би хачин царай гаргаж, эсвэл нүдээ маш томоор бас удаанаар эргэлдүүлж байлаа. Ах ухаад л байсан, ухаад л байсан. Өөр зүйл олоогүй болохоор 'tsk' гэснээ над руу өрөвдсөн нүдээр харж байгаад өрөө рүүгээ яваад орчхов.

Би ч шүүгээн дэхээ цэгцлээд байж байтал ах хэлхгэр том саарал цамц авч ирснээ толгой руу чихээд "Үүнийг өмсчих, бүр авчих. Өвөл даарчихна, ёстой нээрээ над шиг муу ах гэж энэ хорвоо дээр ч байхгүй л дээ"

Би өөрийгөө зөөлөн тэврээд биеэ хурааж мөрөө хавчин "Надад аварга биетний хувцас өмсүүлчхээ юу? Гэхдээ гоё дулаахан юм аа"  гэхэд ах амандаа дүнгэнэн хэсэг бодож байснаа "Чи байж бай, би идэх юм аваад ирье дээ" гээд өрөөнөөс гараад явчихлаа.

QUEAN✔Where stories live. Discover now