07.

968 99 12
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
________________________

[Дуудлага]

[[[-------------------------->>>>>
"Ах аа, та энэ сар ирэх үү? Удахгүй хавар болох гэж байна.."

"Очихыг бодно оо, очих л байх. Гэхдээ энэ сардаа очиж чадахгүй бол би дараа сар удаан хамт байж болох байх"

"Байх аа? Тодорхойгүй хэрэг үү?"

"Арым аа, ойлгоорой. Миний ажил.. Чамд хэлж болохгүй ээ, юутай ч наана чинь очихгүй маш олон хангалттай шалтгаан шалтаг байсан ч би очих нэг шалтгаан гаргаад очихыг нь хамгийн түрүүнд бодно шүү дээ"

"Тэр нэг шалтгаан нь юу юм?"

"....Мэдээж дүү минь л миний ганц шалтгаан. Одоо таслалгүй болохгүй нь.. Баяртай"
<<<<<--------------------------]]]

Баяртай ч гэж хэлж амжаагүй байхад түрүүлж утасны цаанаас тасалчхаад дахиад л ганцааранг минь үлдээчихлээ. Яачихсан ажил гэхээрээ ийм хөгийн дүрэмтэй байдаг байна аа? Хүн итгэмгүй хачин хуулиудтай, ахаас өөр хүн байсан бол би ярьдаг зүйлд нь итгэх ч үгүй бүр тоох ч үгүй байх байсан биз.

Утсаар ярьж болдог хэдхэн удаагийн боломжоо бүгдийг нь уйдаад Жимин ахтай яриад дуусгачихсан. Нэг ярихдаа л дор хаяж цаг хорин минут, ихэнхдээ юу хийж байгаагаа юу олж мэдсэнээ сонин сайхнаа гээд л бүгдийг нь яриад сүүлдээ би түүнээр дуу дуулуулдаг. Хог гэж, тэр ч тасарчихсан сайхан хоолойтой хүн шүү.

Анзаараад байхад тэр ч бас нохой төөрүүлж байгаа юм шиг ярьсан юм байна. 'Ингэнэ байх, тэгэх байлгүй' гэж хэдэн удаа хэлсэн бол? Олон хэлсэн бол мэргэжлийн нохой төөрүүлчихдэг байх даа, үгүй гэж үү?

Нохой төөрүүлнэ гэснээс Тэхён юу хийж байгаа бол гэсэн бодол надад гэнэт л зурсхийн орж ирсэн юм. Тэр юу хийж байгаа бол? Бүсгүйчүүд эргүүлж, чинээлэг инээдээ цуурайтуулж байгаа болов уу?

QUEAN✔Where stories live. Discover now