15.

787 71 4
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
_________________________


Үнсэлтэнд нь булуулж, мэдрэмжийг солилцсон ч бурууг үйлдсэн мэт санагдах дулааныг хүсэмжилсэн миний сэтгэл. Нулимс хариугүй урсах дөхсөн ч хүчээр залгих би үргэлж байдаг шигээ одоо даанч байж чадахгүй нь. Хачин сулбагар, хөөрхийлөлтэй дорой.

Гараа удаанаар Тэхёны эрүүн дээр аваачихдаа ертөнц төгсөх хүртэл зогсоомооргүй байсан ч бал бурам адил түүний үнсэлтийг би дур мэдэн зогсоолоо. "Би ч-чадахгүй нь.. Би үнэхээр... Намайг уучлаарай"

Аль болох л ширүүн байхыг хичээсэн, үл тоож, хайнга хэрнээ ихэмсэг байхыг яг энэ мөчид хязгааргүй ихээр хүссэн. Гэтэл хүсэл минь тэр чигтээ талаар болж хоолой чичигнэн, өнгө нь сааралтсан юм.

"Санааг чинь зовоох зүйл гараа юу? Хэл л дээ?"

"Би үгүй гэж хэлсэн шүү дээ, яримааргүй байна гэсэн ш дээ"

Уруулаа хазлангаа хүйтэн өнгөөр ийн хэлсэн ч нулимсыг нь зовхи даалгүй урсчихсанд би харц буруулан эгц доош харна. Тэр намайг уйлсан байхыг хараад яана гээч? Өрөвдөнө, сэтгэл санааг минь дэмжихийг хүснэ, тайтгаруулж хүч өгөхийг хүснэ. Тэгтэл эцэстээ надад намайг энэ бүгд сул дорой л харагдуулна.

Чимээгүйд би амьсгалыг нь сонсож, бас хажуугаар нь яваад өгөөсэй гэж хий найдаж байлаа. Харин тэрээр үсийг минь нэг үнэрлэж, нойтон хоёр хацрыг минь хоёуланг нь илж хатааснаа "Дараа уулзъя даа... Чи тайвшрах хэрэгтэй бололтой, удахгүй зүгээр болно доо" гээд надаас холдоход хормын дараа хаалга хаагдсан юм. Нойтон хацартай байгааг минь мэдчихжээ, даанч...

"Баярлалаа... Баярлалаа... Баярлалаа"

Явсанд нь талархаж, тухтай уйлъя гэсэн ч надаар даажигнах мэт аятайхан хэдэн дусал нулимс ч надаас гарсангүй. Үнэхээр би түүний хэлснээр тайвширч, бас зүгээр болчихлоо, тийм үү?

Хаясан даашинз, асгасан дарс...

Гүнзгий амьсгааг дүүртэл нь аваад гаргахдаа давхар санаа алдахад сэтгэл өөдрөг болохтой зэрэгцэн хөнгөрчихсөн мэт санагдаж угаалтуур луу асгасан дарсаа харж араас нь харин харамссан юм.

QUEAN✔Where stories live. Discover now