14.

740 81 8
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
_________________________

•••

"Яагаад ингээд байгаа юм? Яагаад ингэж аашлаад байгаа юм?"

"Ю-юу..?"

Хэдий тэрээр тайван харагдах ч дотроо бухимдлаа буцалгаж, уураа дэврээж байгаа харагдана. Шүдээ зууж, санаа алдангаа "Чи надтай нэг л..." гэснээ урагш нэг алхан "Хог новш шиг харьцаад байх юм.. Бүр ийм байдаг болчхож. Юу вэ?"

"Б-би угаасаа л ингэж-"

"Үгүй ээ, чи сүүлд л ийм байгаад байна, анх уулзахад хоёр дахиа уулзахад, гурав дахаа уулзахад мөн түүнчлэн дөрөв дэх. Гэхдээ чамайг үнсэх хүртэл чи ийм байгаагүй"

Тэрээр нааш удаанаар алхах бөгөөд алхам бүртээ надаас асуултыг эрж, нүдийг минь тасралтгүй ширтэнэ. Төд удалгүй идүүлчих юм шиг, хөл хүчгүйдээд уначих юм шиг санагдаж зөрүүд хэр нь мятрашгүй занд нь хүлэгдэж байгаа мэт мэдрэмж төрөх аж.

Эхний алхам дээрээ "Чи..." хэмээж хоёр дахь алхам дээрээ "надад.." гээд сүүлийн алхмаа төгсгөөд түүний хэлсэн үг нь "Дургүй юм уу?..." байсан юм. Хамарны минь хурдхан нүүр нь тулахад нүднээс нь би бултах ч харахын хүслэнгээ дарж чадалгүй би далдичин барин ширтсээр байв.

Хэтэрхий цэвэр хоолой нь дэндүү гэмээр доод өнгөтэй хоршдог хүн итгэмгүй тэр гайхамшигт хослол нь мансууруулагч аятай надад нөлөөлөн донтуулж, дуртай хөгжмийн минь нэгэн адил намайг уусгана.

"Таван дэлбээтэй цэцэг байсан ч болоосой"

"Яагаад тэр билээ?"

"Хэрэв надад байсан бол би өөрийнхөө хариултыг сонгохын тулд дуртайгаар эхлээд дуртай гэж дуусгах байлаа.."

Тийм гэдэг хариултыг хүсэгч. Үргэлж дэлбээн дээрээ тооцоо гаргаж байдаг. Дэлбээний хэр их байх нь хамаагүй, тэд нэг бол тоолно, аль эсвэл хуурна.

QUEAN✔Where stories live. Discover now