09.

1K 82 5
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
__________________________





Яг одоо хэнийг хамгийн их санаж байгаа гээч?

Тэхён. Инээдтэй байгаа биз?






Нар жаргаад л, мандаад л.. Одод түгээд л сарниад л.. Өдөр хоног ингэж л өрнөдөг, миний энэ хачирхалтай тааварлашгүй хэр нь онцгой уйтгартай амьдралд. Орой бүрийг шөнийн цэнгээнд өнгөрүүлж, өглөө болгоныг ганцаар угтана. Оршиж байгаа энэ нөхцөл маань бусдын амьдралын явцаас жаахан л өөр..
Өдөр хоног солигдчихсондоо бий, өглөө гэж эхэлдэг бол би орой гэж эхэлнэ, нар мандах гэж гэгээ ордог бол миний амьдрал харин оройд л өнгө орж гэгээ татна. Би жаахан л өөр.

Ахын сураг тасарсан, байгаа л даа гэхдээ ярьж холбогдоогүй удаж байна. Бараг л долоо хоног. Энэ чинь уйдсандаа юуг ч хийж чадах миний хувьд ахын цагийг үрэх алтан боломжийг долоо хоногоор хойшлуулсан гэсэн үг. Ахын дэргэд бусад үеэ бодвол... бас жаахан өөр.

Өдрийн 3 цаг. Үгүй ээ, 1 цаг 37 минут болж байна, зүгээр л 3 цаг гээд таачихсан юм. Над шиг хүний хувьд цагийн хуваарь гаргаж, хугацаанд баригдана гэдэг зүгээр л үнэхээр утгагүй.

Хувьдаа тааваараа л байх хэрэгтэй гэж боддог, наргиж цэнгэ л дээ. Нас яваад байхад хөгжилдөх гэдэг зүйлийг мэдэрч чадалгүй авсандаа орох хэрэг үү?

Юу гэмээр ч юм.. Зүгээр л бүгдийг үл тоогоод чимээгүйхэн ажигладаг. Бусад нь өөрсдөө хүрээд ирнэ. Атгах уу алдах уу гэдэг нь харин энгийн сонголт, чөлөөт дур.



Хурууны үзүүр зузаавтар номын хавтасны алтан бичээсээр бичигдсэн угалз хээтэй гарчиг дээгүүр гүйнэ. Үзэсгэлэнтэй хийгээд тансаг тэрхүү гарчиг надад Тэхёныг санагдуулж байв. Түүний өгсөн урилга нь биширмээр байсан.. Урлагийн бүтээл гэж хэлэхээр, хэр удаан урлаж суусан бол доо гэмээр. Харин энэ гарчиг нь тэрхүү гайхал урилгыг бус урилгыг илгээсэн хүнийг өөрийн эрхгүй бодуулахад хүргэж байлаа.

QUEAN✔Where stories live. Discover now