22.

715 70 19
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
________________________


"Би таныг эндээс явахгүй байгаад чинь гайхаж байна"

"Чи намайг явуулмаар байгаа юм уу?" хэмээх ахын хоолой гал тогооноос зочны өрөө хүртэл цуурайтан чанга дуугарна. "Үгүй ээ, би зүгээр л гайхсан юм. Дандаа явдаг ч энэ удаад сар гаран эндээс холдоогүй болохоор" гэсээр би өнөөх дургүй номоо дэлгэн сууж цагийг өнгөрөөнө.

"Жаахан төвөгтэй асуудал л даа..." гээд гарч ирэхдээ Жимин өчигдөр ууж байгаад үлдээчихсэн тал дарсаа бариад хүрээд ирэв. Бараг л сүүлийн долоо хоногоос эхлэн өдөр болгон ууж байгааг бодоход сэтгэлийг нь зовоосон асуудал гарсан байх, гэвч асуугаад ч нэмэргүй, надад хэзээ ч хариулахгүйгээс хойш..

Би түүнийг Тэхёныг хүлээн зөвшөөрнө гэж найдаж байгаа ч одоогийн энэ байдлыг харвал мөддөө бууж өгөхгүй гэж тооцоолсон байсан. Гэтэл хорьж цагдахаа больж, орой арван цаг гэхэд ирээрэй ч гэхээ байсанд нь алхам алхмаар дөхөж байгаа л санагдана. Дуртай үед уулзуулж, хүссэн үед минь дургүйхэн шиг 'чи өөрөө л шийд' гэдэг болчихсон нь миний санааг зовоох ч, зовлонгүй Тэхёнтой уулзаж байгаадаа ямартай ч баяртай байгаа.

Би номынхоо ирмэг дээгүүр ахыгаа ширтэж 'Тэр ойлгомжгүй. Гэхдээ сонирхолтой талаасаа лав биш. Үнэхээр би түүний дүү болохоор ойлгомжтой байж надад юу болоод байгаагаа хэлээсэй л гэж хүсэж байна' гэж дотроо хэлээд "Та үнэхээр надад-"

"Үгүй ээ, дахиад үгүй. Ер нь үхтэл чинь үгүй"

Гучин долоо дахь оролдлого нь бүтэлгүйтлээ, чөтгөр гэж. Тэгэхээр шийдчихжээ, дотор сэтгэлээ түгжиж, хэнд ч задруулж гаргахгүй гээд жинхэнээсээ ах маань зөрүүдэлчихэж..
Одоо тэр эцсээ хүртэл "үгүй ээ, чамд юу болоод байгаагаа хэлэхгүй" гэж л надад хэлэх болно.













AUTHOR POV




"Би явлаа шүү.. Ирчихсэн г-гэнэ.."

QUEAN✔Where stories live. Discover now