17.

699 75 7
                                    

[Зүгээр л ярьж буй биш... Арымийн хэлж буй өгүүлбэр бүрийг үлгэр аятай хүлээж аваарай<3 Гүн утгатай хүүхдийн зохиол байдаг даа, яг тэрэн шиг]








 Арымийн хэлж буй өгүүлбэр бүрийг үлгэр аятай хүлээж аваарай<3 Гүн утгатай хүүхдийн зохиол байдаг даа, яг тэрэн шиг]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
__________________________




"Тэгвэл би одоо ярьж болно биз дээ... тийм ээ?.."

Жимин толгойгоо түргэн дохиж дэргэд минь ирж суугаад чихний араар төгс ороод л таарчихдаг туг үсийг минь зүүн гараараа илбээд зөөлнөөр чихний араар хийлээ. Амар амгалан басхүү тайван гэвч хайр гэрэлтсэн энэ харц нь ямар ч зүрхийг хайлуулж бусдын нүүрэнд инээдийг зурна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн.

"Би яриаг чинь таслахгүй болохоор тайван яриарай.. Хэчнээн удаан ярьсан ч болно, тэвчээртэй сонсож өгье өө, ах нь..."

Би толгой дохин санаа алдаад "Асуух юм байвал асуугаарай, би хүнд юм тайлбарлаж өгөхдөө муу..."

Нүдэнд нулимс хурах гээд байхаар нь залгиж байгаа нэртэй давхар нусаа татаад "Дөрвөн жил тийм ээ? Одоо бодсон нэлээн хугацаа өнгөрчээ.. Та намайг амлалтаа зөрчих дургүйг мэднэ ээ дээ, сургуульд байхад найздаа амлалт өгснөөс болоод сургуулийнхаа хүүхдийг хүртэл зодож байсныг санаж байгаа биз дээ?"

Ах өөдөөс минь харан завилж сууснаа мишээх аядаад "Саналгүй яахав, тэр асуудлаар чинь ээжийн оронд би очсон байхад"

Тэр үедээ үнэхээр л гэнэн бас хэтэрхий томоогүй дээрээс нь тэнэг байжээ. Юунд ч санаа зовохгүй атлаа дэлхий яг л намайг тойрч эргэдэг юм шиг санагддаг байсныг нуух юун. Зөвхөн би л болж байвал бас тэр л болж байвал болно гэсэн бодолтой.. Бүх зүйл миний мэдрэмжээр дагаж намирдаг гэсэн сэтгэхүйтэй.. Тийм л хүүхэд байж би.




"Би танд үлгэр ярьж өгье...

Дөрөв таван жилийн өмнө нэг залуу бас нэг охин байж л дээ... Залуу нь охиноосоо нэлээн ах, бодоод байсан чинь одоо байсан бол танаас ч ах байх байсан. Тэр үе үе сургууль дээр охиныг харахаар ирдэг байсан ч охин нь түүнд царайгаа ч харуулдаггүй байв. Залуу нь нөгөө жаахан охиноо өдөр болгон араас нь дагаад л сайхан үгс хэлдэг байсан ч тэр охин нь чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг байж л дээ, харин энэ бүхэн маш удаан үргэлжилсэн, охины сэтгэлд үг бүр нь хоногшиж зүүдэнд нь хүртэл тэнүүчилдэг болтол.....

QUEAN✔Where stories live. Discover now