18.

720 71 7
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
________________________



"Гарчих уу?"

"Хөл чинь зүгээр юм уу? Өчигдөр өрөө рүүгээ ч аятайхан алхаж чадахгүй байсан биз дээ? Надаар шархны лент наалгасан байж"

Би толгойгоо зөөлөн маажаад "Тэр нь ч тийм л дээ, гэхдээ үнэхээр зүгээр ээ.. Би дахиж өсгийт өмсөхгүй" гэхэд ах булангаас баахан хувцас тэвэрч гарч ирснээ "Хамаагүй ээ, би бүгдийг нь далд хийгээд хураачихсан" гээд угаалгын өрөө рүү орчхов.

Гэхдээ би азтай байгаа биз? Ийм ахтай.. Халамж хайрыг дээд цэгт нь тулгадаг, түшиж тулж, унахад тосож авдаг тийм ахтай болохоор магад би одоо амьд байгаа байх, тийм үү? Үнэхээр хэцүү үед аргадаж байсан болохоор одоо би сэтгэлийн тэнхээтэй дэлхий дээр оршиж байгаа байх, үгүй гэж үү?

"Тэгээд би гарч болох юм уу яах юм?" гээд аль хэдийнээ гадуур хувцсаа өмсөөд өгсөн ороолтыг нь хүртэл зүүчихсэн мөртлөө зөвшөөрөл авах гээд хүлээж байна..

"Нөгөө шинэ залуу юу?" хэмээх тэр их санаа зовсон харагдаж үгүй гэж хэлэхийг хүсэж байгаа харагдах хэдий ч толгой дохисны минь дараа "Болгоомжтой байгаарай.. Нар жаргахаас өмнө орж ирнэ шүү. Чи хэзээд миний жаахан дүү хэвээрээ байх учраас"

"Би есөн настай байсан үе шигээ биш"

"Үгүй ээ, чи мөн. Гаднаа л ингэж харагдаж байгаа болохоос.. За яв даа"

Үг нь намайг хөөж үйлдэл нь гэртээ үлдэхийг шаардах хэмжээний дурамжхан байсан ч намайг явуулсан ах минь хаалга хаахын өмнө хүндээр санаа алдаж байгаа нь зурвас нүдэнд минь туслаа.

Багад минь л ээж аав салсан юм гэнэ лээ. Есөн насны төрсөн өдөр хүртлээ би ээж дээрээ л зөвхөн өсөж тэднээс төрсөн ганц үр нь хэмээн өөрийгөө ихэд өргөмжилдөг байв. Нэг л өдөр ээж төрсөн өдрийн минь үдэш нэгэн хүүг дагуулж орж ирсэн тэр үеэс хойш би өөрийгөө ганцаараа биш гэдгийг мэдсэнсэн.

QUEAN✔Where stories live. Discover now