01.

3.3K 164 22
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
______________________________

~•TAEHYUNG POV•~

Хаанахынх ч юм, нэгэн сүрхий үдэшлэг.
Хийл болон бүрээн аялгуун дээр нэмээд төгөлдөр хуурын бүдүүн нот хоршино. Харшид гэмээр ч юм шиг, ордон ч юм шиг..

Алтлаг шийдэл хэтэрхий өндөр тааз, хана зэргийг тодотгожээ. Нэмээд газраар хүрэн улаан нимгэн хивс, яг л дарс шиг. Хальтхан дүрсэлвэл алтан ирмэгтэй чамин хундаганд улаан дарснаа тал хүртэл нь хийсэн аятай харагдаж байсан юм.

Дэндүү чамин, тансаг.. Дээд зэрэглэлийнх.

Эндхийн хүүхнүүд өмссөн хувцас гоёл гангараа олон саяар авсан үнэтэй даашинзаа илт гайхуулах мэт мөрөө тэгшлэн, ташаагаа тулж болж л өгвөл дороо эргэлдэн хэсэг бүрийг нь бусад бүсгүйчүүдийн нүдэнд нь тусгах мэт аяглах аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эндхийн хүүхнүүд өмссөн хувцас гоёл гангараа олон саяар авсан үнэтэй даашинзаа илт гайхуулах мэт мөрөө тэгшлэн, ташаагаа тулж болж л өгвөл дороо эргэлдэн хэсэг бүрийг нь бусад бүсгүйчүүдийн нүдэнд нь тусгах мэт аяглах аж.

Харин залуучууд ихэнх нь яг адилхан хар хослол өмссөн мөртлөө түүнийхээ үнэ брендээр нь эмэгтэйчүүдээсээ дутахгүй ярьцгаахыг нь яана.

Харин би тэднийг хачин амьтад хэмээн дотроо шоолно.

Төмөр угалз хашлагатай босоо цонхны дор байх жижигхэн хар буйданг чиглэхдээ уусан вискинээсээ болж халууцан зангиагаа суллалаа.

Тал талаас чихэнд сонстох эд барааны үнэ, данс тооцоо, мөнгө, өөрсдийнх нь хөрөнгөтний сэдэв бодлыг минь дүүргэж сүүлдээ толгойг өвдөхөд хүргэж байлаа.

QUEAN✔Where stories live. Discover now