19.

767 76 6
                                    



























-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
___________________


"Чи үүнийг хийлгэхийг хүсдэг гэсэн шүү дээ, одоо боломж нь, Арым аа..."

Түүнийг ингэж хэлээд хацрыг минь илэн мишээхэд сугалаанд хожиж, гэнэт бүх зүйлс бүтсэн мэт санагдана. Тэр хэлэхийг минь сонссон, бүх зүйлийг минь сонсдог, цаашид ч сонссоор байна гэсэн итгэлийн дөлийг тэрхэн мөчид надад унтрашгүйгээр асааж орхисон юм.

Тэр нүүр лүү минь дөхөхдөө инээд алдах ч бидний араас нэгэн залуу хүрч ирээд "Өө ирчхээ юу?" гэснээ бөхийн мэндэлж олон үг нуршилгүйгээр "Намайг Жонгүг гэдэг.. Зураач л даа..." хэмээхэд би толгой дохин тэр өрөөн дэх олон зургуудыг ажиглахаар удаанаар тэднээс холдлоо.

Энэ илүү зай булан бүртээ хурааж, нямбайлан далд хийсэн зургууд тэрхүү Жонгүгийнх гэвэл тэр дурлалдаа дэндүү шатаж яваа бололтой, тэгээд үүнийгээ зураг зурж илэрхийлдэг байх.. Учир нь хурааж, даавуугаар бүтээсэн зураг, далд хийсэн бүтээл гээд тэр бүгдийн гол дүр нь зөвхөн нэг л эмэгтэй байсан юм.

Зарим нэгэн газарт нь нялсан будаг, түүнийх нь хатаагүй үнэр, хажууханд нь буланд хэрэггүй овоорчихсон цаас. Эргэж харвал нөгөө буланд маш урт хар торгон хөшиг таазнаас унжиж, цас шиг цагаан давуу газар хөглөрөөд, мөн өрөөний хоймор хэсэгт хоёр шат ахиу газрын голд хар модон сандал байх ажээ..

Тэхён өнөөх залуутай ярьсаар байгаа харагдах бөгөөд чихэнд минь сонстохгүй байсан ч угаас сонсохыг хүсээгүйдээ би хөлөө зөөж ядан өрөөг тойрно. Жижигхэн өрөө ч биш юм аа...

Гэтэл нөгөө залуу толгой дохин 'баяртай' хэмээгээд гараад явчихсанд нь би гайхаад "Яагаад явчхав?"

"Ажил гарчихсан" гэж хэлээд намайг зөрөн алхаад эргэж харан "Би ажил гаргачихсан юм"

"Юу гэсэн үг вэ?"

"Би чамайг зурна гэсэн үг.."

QUEAN✔Where stories live. Discover now