11.

757 77 5
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
_______________________



~•AREUM POV•~




Нүдийг нь харсан. Зөөлөн тогтуун хэрнээ ширүүн. Яг л намуухан хоолойгоор 'Эсэргүүцвэл алчихна шүү' гэж байгаа мэт. Цагаан аньсага доторх аймшигтай хүслийг өгүүлэх бор нүд энд тэндээс минь сийчихийг би мэдэрч байсан. Чимээгүй аллага шиг. Хэрвээ би нүд рүү нь удаан ширтсэн бол эсвэл тэр над руу дөхөөгүй бол хачирхалтай гүн рүү живж орхиод, хурц тэр нүдээр нь зүрхээ сүлбүүлчих байсан байх даа.

Би үнсэлтийг, бас хурьцлыг хүсээгүй. Түүнээс би хайрыг ч горьдоогүй. Уг үндсэндээ би түүнээс юуг ч хүсээгүй, илүүчлээсэй гэж бодоогүй. Сайн хандаж ороолтоороо халамжлаад дарсаар дайлан далай дээр хамтдаа байгаасай ч гэж хүсээгүй.
Намайг үнсэх хүртэл.

Хүн гэдэг хачин шуналтай амьтан юм аа. Авчихсан хэрнээ илүүг хүсдэг. Яг л алхаж байгаад зогсчихвол суухыг хүсэж, суучихвал хэвтэхийг хүсэж, хэвтчихвэл унтахыг хүсдэг шиг. Эрүүнээс зөөлөн бариад эргүүлэх хүртэл би уул шугамандаа "алхаж" байсан.

Шанааны ясанд дулаан нь мэдрэгдэж, бие минь ирвэгнэсэн ч мэдрэмжээ гаргачхаад байдаг хүн биш болохоор чимээгүй л суугаад байлаа. Доод зовхины жижигхэн мэнгэ өөгүй арьс, сормуус мөн хамрыг нь ширтэхдээ ухаанаа алдаж байгаагаа анзааран өөрийгөө хараасан ч хэдийнээ уруул нийлчихсэн болохоор тэрхэн мөчийг зөнд нь орхичхож билээ.

Үнэндээ би хүн үнсэж явсангүй ээ, гунигтай хайрын түүх дуусаж ганцаар харанхуйд үлдсэн ч биеэ гаргуунд нь гаргаж хүнээр эдлүүлж бүр уруул ч дамжиж үзсэнгүй.

'Юу хийгээд байгаа юм?' гэсэн бодол тархинд эргэлдэх ч 'Үхчихсэн ш дээ, тэглээ ч хийсэн зүйлийг нь бод л доо?' гэх өөр нэгэн дурсамж тархийг минь голоор нь хуваачих шахаж байв.

Дулаан гар хүйтэн гуянд хүрээд зөөлнөөр илэх мөчид нь 'анхнаасаа л бодож байсан минь үнэн байжээ' гэж дахин ухаараад өөрийг нь түлхэж орхилоо. "Хэн надтай ганц шөнийн хүүхэн шиг аашилж байгааг хараач ээ?"

QUEAN✔Where stories live. Discover now