6

1K 151 0
                                    

Тэгсэн ч өөрийнхөө хийж байгаа зүйлд итгэхгүй нь ээ.

Феликс гэгч миний үйлдэл бүрийг ажин жуумалзсаар зогсоно.

Айснаасаа болоод чичирч байгаа биеэ барихыг хичээж алхсаар хажууд нь зогсон эргэж хараад "Ёсан ах аа энэ хүртэл тусалсанд баярлалаа одоо хангалттай. Огт танихгүй байж хэтэрхий их төвөг удчихлаа. Улаан үстэд намайг аюулгүй байгаа гээд хэлчхээрэй" хэмээн хэлэх зуураа гараа халаасандаа хийн санитолны савныхаа амсар руу оч асаагуур ойртуулахад тэр надруу гайхсан басхүү эргэлзсэн харцаар харсаар. Би түүнд дохио өгч гараараа таваас нэг хүртэл тоолж эхлэхэд тэр намайг ямар нэг зүйл хийх гэж байгааг ойлгосон бололтой хойш ухран бэлэн байдалд зогсов. Харин би бэлдсэн зэвсгээ хүрмэндээ нуугаад урагш алхан тэдэнд аль болох ойртохыг хичээж байтал нэг нь хурц үнэр авсан бололтой архирч эхлэхэд бусдынх нь анхаарал түүн дээр хэсэг тогтлоо. Яг энэ мөчид оч асаагуураа асаан спирттэй саваа урагш шидээд дэлбэрэхээс нь өмнө хойш гүйхээр эргэх хооронд л ард бужигнаан үүсгэж орхив. Мэдээж сүртэй зүйл болохгүй нь ойлгомжтой байсан ч цас нь үнэхээр зузаан болохоор газардахдаа ойр хавийнхаа цасыг бужигнуулж орхисон нь тэр.

Тэд цаг алдалгүй нэг нь намайг нуруун дээрээ хурдхан суулгаад давхиж эхлэлээ. Арагш харвал маш зузаан цасан дээр газардсан болохоор  бужигнан ойрын хэдэн метрдээ үзэгдэх орчин хязгаарлаж дөнгөхөөр болсон байв. Ямартай ч амьсгаа авахтайгаа болон тавхан секундийн дотор болж өнгөрсөн явдлаас болж зүрх амнаас гарах нь холгүй хүчтэй цохилно.

Төд удалгүй тэд биднийг хөөж эхэлсэн боловч энэ залуус үнэхээр хурдан юм. Хожсон багахан цагтаа тэд хангалттай холдож амжсан ба тал газраар давхихын оронд ой модруу орон хурдаллаа. Тэднийг юу хийгээд байгааг гайхаж байх хойгуур хэдэн уул даваад харуулын цамхаг шиг зүйл нүдэнд харагдаж эхлэхэд тэд хамгийн чангаараа хоолой нийлүүлэн ульж эхлэв.

Удалгүй хэсэг чононууд урдаас ирэн бидэнд нэмэлт хүч болоход тэдэнтэй нэгдэн зогсоод эргэж харвал араас хөөж байсан этгээдүүд хөөхөө болин бүгд болгоомжлон зайгаа барин архирсаар зогсов. Өнөөх аймшигт харц хэдэн метрийн цаанаас цоолох шахан мэдрэгдэж байгаа нь ар нуруугаар хүйт даалган, хүйтэн хөлс цутгасаар одоо яах бол гэсэн асуулт толгойд эргэлдэнэ. Тэд хэсэг нэг нэгэн рүүгээ архиран урагш давшилж байсан ч өнөөх гайхал бусдадаа дохио өгөн ирсэн зүгрүүгээ түрүүлэн давхиж одов.

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now