60

405 67 9
                                    

Цонхоор тусах сарны гэрлийг үзвэр үзэж байгаа мэт л шимтэн ширтэх Үён түүхийг үндсээр нь өөрчлөх, эсвэл өөрөө шинэ түүх эхлүүлэх гэсэн маш том хоёр сонголтын өмнө бодол дундаа төөрөн сууна. Хэрвээ тэр тавьхан жилийн өмнө эсвэл дараа төрж хаан суудалдаа заларсан бол авера нарын түүхэнд хараар бичигдэх аюулаас холуур өнгөрөх байв. Алтан угсаад хүү болон мэндэлсэн өндөр хувьтай хэдий ч өөрөөс нь үл шалтгаалах гай барцад хаанчлалын он жилүүдэд нь айлчлан ирэх учиртай байжээ.

Өмнө нь байх чамин хүзүүний зүүлт асаж буй гал шиг халуу төөнөн, олон өнгөд хувирч жирийн эд биш гэдгээ лавтайяа батална. Лилиг дайчдын хот руу явснаас хойш хоёр дахь удаагаа шид нь идэвхэжсэн төдийгүй энэ удаад эргэн тойрондоо ч нөлөө үзүүлж байв. Энэхүү хүчтэй шидийн идэвхжлээс болж Үёны ахера догшрон сул тавихыг түүнээс хүсэх нь ихээхэн тэвчээр шаардана.



--------------


Хагарсан толь, газраар хөглөрөх хогшил, гүрээгээ тас хазуулсан ирвэс. Юнуг нүдээ нээхэд хамгийн түрүүнд эдгээр зүйлс нүдэнд нь туссан бол хэсэг хугацааны дараа харагдах орчин нь бүрэлзэхээ больж эхлэхэд цаахна амьсгаагаа даран суух Линуг олж харлаа.

Юну "З.Зэрлэг ирвэс үү? Аххх, юу болчихоо вэ? Залуус хаана байна?"

Лину "Риверагаас болж би чамайг аварч дөнгөсөн ч, бусад чинь амьд эсэхийг мэдэхгүй байна" аманд нь амтагдах цусны амтаас болж байдгаараа ярвайн, хугарсан байж мэдэх хэдэн ясаа боож суухдаа төвөгшөөн хариулахад Юну хамгийн муу байдалд байгаа нь өөрийгөө биш гэдгийг гадарлав.

Хагарсан цонхоор нэвт үлээх салхи толгойд нь эргэлдэх хэдэн мянган муу бодлуудтай нийлэн ар нуруугаар хүйт даалгана.

Түүнийг өрөөнөөс гарахаар ухасхийхэд "Гадагшаа гарвал ийм шархтай удаан тэсэж чадахгүй шүү. Генералын тушаал учраас нэг удаа амиа үл ойшоож чиний амийг аварсан. Миний хувьд энэ хангалттай" хэмээх Линугийн анхааруулга сонорт нь хүрэв.

Юну "Надад санаа зовоод байгаа хэрэг үү? Мэднэ биз дээ? Шатрын хүү байсан ч ийм удаан тоглоомоос гарч болохгүй"

Хариу хүлээлгүй хаалга саван гарч одсон түүний ард залуу эр дотор нь буглах багахан харамсалтайгаа санаашран хоцров. Тэд хэдийн бэрсээ залгиулчхаад Пэниэлийн эсрэг юу хийж чадна гэж?





𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now