5

1K 153 0
                                    

Зүүлтээ буцааж хийнгээ эргэж харвал хүрэн үст сэрчихсэн байх ба надруу хараад зогсож байлаа.

Би "Зүгээр л нойр хүрэхгүй байсан болохоор жаахан агаар амьсгалсан юм. Та ч бас эрт сэржээ?"

Царай нь их л баргар байх бөгөөд ууртай байна уу ч гэмээр. Хөмсгөө зангидчихсан аймар харагдаж байгаа болохоор бага зэрэг жийрхээд явчихлаа.

Юну "Хүйтэн чулуун дээр тухтай амарч чадсангүй ээ. Бас л нойр хүрэхгүй гараад ирлээ" хэмээн эвшээлгэн "Сүүлийн гурван ч шөнө ах та хоёроос болоод унтаж чадсангүй шүү" гэж надруу зэмлэнгүй харахад нь харцаа буруулахгүй байж чадсангүй. Хэлэх үггүйгээс хойш. Тэглээ ч идэш, нойр хоёроо харамлаж байгаа араатан их догшин болчихдог гэсэн.

Юну "Буцаж очоод ахтай заавал учраа олно доо. Харин чи дахиж наашаа зүглэх ч хэрэггүй шүү. Дахиж таарвал тэр үед чамтай учраа олно"

Яахыг нь төсөөлөхийн ч хэрэг алга. Хэдэн хэсэг тастаж хаяна л гэж байгаа биз. Миний амьд үлдэх ганц найдвар намайг сүрдүүлж байна.

Би "Нээрээ нэг юм асууж болох уу?" гэхэд тэр нүдээ аниатай толгой дохиод дээшээ харан суулаа.

Би "Ахера, авера гэж юу юм? Улаан үстийг ахера аваад явчихсан гээд өчигдөр хэлсэндээ" үүнийг яаж ч хичээсэн асуухгүй л бол болсонгүй. Хэтэрхий их сониуч зан хөдлөөд.

Харин тэр хөнгөн инээмсэглээд нүдээ аньсан хэвээр "Харин л дээ. Надад ч бас нэг асуулт байна. Чи үнэхээр Саны хэлсэн шиг тэнэг юм уу, эсвэл Ёсаны хэлснээр гэрээсээ огт гарч байгаагүй юм уу?"

Би "Аль аль нь л бололтой" хэмээн санаа алдахад Юну "Ахера биднийг хүмүүсээс өөр болгодог зүйл бас шалтгаан. Харин авера бол хүн чононуудыг нэрлэдэг нэр" хэмээн товч бөгөөд тодорхой хариулт өгөв.

Түүнтэй хамт сууж байгаад буцан орохоор алхахад түүний үслэг урт хүрэм газар шүргэж нимгэн тирко, сургуулийн саарал юбканаас өөр хувцасгүй намайг дулаацуулж байгаа ганц зүйл болж байв.

=====

Хэсэг хугацааны дараа үлдсэн хоёр ч сэрж бид эртхэн замдаа гарлаа. Өчигдрөөс хойш бие нэг л таагүй байгаа ч ийм хүйтэнд өдий зэрэгтэй байгаадаа баярлах хэрэгтэй биз. Ядаж байхад энд надтай хамт ирсэн ганц өв хөрөнгө болох цүнхэнд минь тус болох зүйлс ганц ч алга. Хэдэн ном, дэвтэр, үзэг бал, салфетка, гар ариутгагч. Өөр юу ч байхгүй.

Ямар нэгэн эм эсвэл идчихмээр зүйл байсан бол. Энд үхэж болох шалтгаан нэгээр нэмэгдэж байх шиг байна. Ядаж байхад тэдний цасан дээгүүр харайн хурдан давхиж байгаа нь өлссөн дээр минь нэмэрлэн дотор муухайруулна. Тэгсэн ч хий огихоос цаашгүй болохоор тэднийг зогсоож төвөг удахыг хүссэнгүй. Хүмүүс дээр л хурдан очих хэрэгтэй.

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now