37

723 125 35
                                    

"Тэр өнөөдөр ч бас юм хэлээгүй юу?"

"Үгүй ээ"

"Гурав хоног юу ч идэж уугаагүй. Арай үхчихсэн юм биш биз?"

"Боломж байхад зөрүүдлэсээр байгаад үхвэл хохино л биз" хэмээн үүдний харуулуудыг ярилцаж байхыг сонсоод юу юугүй өлсөж үхэхийн даваанд ирэх болоогүйдээ баярлах шиг. Энэ янзаараа маргаашийг ч өнгөрөөж мэдэхээр л байна.

Харин энэ хооронд Зөү, Хильяа хоёрыг олж ирж амжина л гэж найдья.

Энэ шорон шиг бараг арван метр өндөр ч, дотроо тав алхах зайгүй харанхуй өрөөг дээврийн хажууд байх жижигхэн төмөр цонх л арай ядан гэрэлтүүлнэ. Энэ цонхоор гарч багтдаг ч болоосой.

Зочдод үйлчил гэж өмсгөж зүүлгэсэн гоёмсог хувцас, чимэглэлүүд ч надтай хамт өнгөө алдаж эхэлж.

Хэтэрхий уйдсандаа элдвийг бодож, чулуун шалан дээр үсний хатгуураар илдээ зурж байхдаа Рен тэр хэдээс салж яваад долоо хоног өнгөрснийг саналаа. Тэд оччихсон болов уу? Магадгүй надаас ч хэцүү байдалд байж мэдэх юм. Холбоо барьж чаддаг ч болоосой.

"Хөөе, хаачих гээд байна? Ийшээ орж болохгүй" хэмээх нэг харуулын дуу хонгилд цуурайтахад нөгөөх нь илт сандарсан өнгөөр түүний дууг хориод хаалга нээхээр үүдний төмөр хаалга түжигнүүлж эхлэв.

Зөү, Хилл хоёр намайг олчихсон уу? Үгүй ээ, тийм бол ядаж тэднийг чимээгүйхэн зохицуулах байх. Лав өөрсдөө онгойлгож өгөхгүй.

Төд удалгүй хаалга нээгдэж намайг ховсдсон шулам, битүү цув нөмөрсөн өндөр залуутай орж ирээд харуулуудыг цааш яв хэмээн дохиод хаалгаа хаалаа.

Шулам "Сүйт бүсгүй чинь танд их үнэнч юм билээ. Эмсийн хүрээлэнд тав хонож байж хэнийг ч өөртөө ойртуулаагүй шүү" хэмээн өнөөх залууд хандаж хэлэхэд нь гайхахын зэрэгцээ хоолой зангираад ирэв.

Юну ах намайг олоод хүрээд ирлээ гэж үү? Яаж тэр вэ?

Харин өнөөх залуу түүнийг ч бас гарахыг дохиход хамт орж ирсэн шулам хэсэг барайж байгаад залуугийн өгсөн уут дүүрэн алтан зоосыг аваад түргэхэн арилж өгөв.

Түүнийг мөн болов уу гэж бодохоос зүрх хэмнэлээ алдан, айдас догдлолдоо байж ядна.

Гэвч түүнийг юүдэнгээ буулгах үед хүссэн хүн минь биш бөгөөд хамгийн их уулзахыг хүсээгүй хүн минь байсанд урам хугарав.

Авен "Олж ирэх гэж их хичээсэн юм сан. Жаахан ч гэсэн баярлахгүй байна уу?" хэмээн худал жүжиглэн хацарт минь гараа хүргэхэд нь гарыг нь цохиод "Чи саяын шулмыг яаж мэддэг юм?"

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now