44

649 121 12
                                    

Latiny~~~


-"Ахх ёстой нэг"

Унтаж байхад минь хэн нэг эмэгтэйн маш чанга орилох чимээ нойрноос сэрээж орхив. Нойрондоо их харамчийн дээр ойрд олигтой унтаж чадсан шөнө байхгүй болохоор өөрийн эрхгүй уур хүрэн цонхоо хаахаар бослоо.

Гэхдээ...

Би аль хэдийн сэрчхээгүй бил үү?

Огтхон ч зүүд биш байсан шүү дээ. Би Ёнжүний зааж өгсөн замаар гүйж байгаад хавцлаас уначихсан?

Ар араасаа хөврөн орж ирэх хэдхэн минутын өмнөх явдлууд зогссон газар минь хадаж, одоо ч сонсогдсоор байх эмэгтэйн хоолой дежа ву шиг мэдрэмж төрүүлнэ.

Новш гэж! Энэ зүүлт

Юу болсныг санасан даруйдаа хүзүүнээсээ салгаж аваад өрөөнийхөө булан руу шидэж орхисон боловч....бүх зүйл болох л ёстой мэт өмнөхтэйгөө адил ямар ч асуудалгүй намайг шилжүүлж орхилоо.

"Юу болоод байнаа? Яагаад энэ газар намайг авч ирээд байгаа юм бэ?" хэтэрхий их бухимдсандаа хашхичих дөхсөн ч тун удахгүй гарч ирэх араатнаас болоод хурдхан зугтах хэрэгтэй тул өмнөх гүйсэн зүгийнхээ эсрэг тийш гүйхээр шийдэв.

Хавирган сар од ч үзэгдэхээргүй тод гэрэлтэх хэдий ч би хоёр гурван алхмын цаадхыг л арай хийн харна. Бас энэ ой ордны хамгаалалттай бүсэд байдаг болохоор хаанаас ч хамаагүй иймэрхүү араатнууд орж ирээд байх боломжгүй. Тэгэхээр өнөөдөр тэр новшийн хориг тавьсан өдрүүдийн нэг байсан бололтой.

Хэдэн хормын дараа бахардталаа гүйсний эцэст ордны барааг олж харлаа. Ядаж л энэ удаа зөв шийдвэр гаргасандаа баярлан хурдхан цэргүүдтэй уулзахаар яаран гүйж байгаад урдаас минь гэнэт нисэн гарч ирсэн хэрээнээс болоод хөл алдан унах шахахдаа ганцхан хором амьсгаагаа даран чимээ чагнавал ойр орчимд юу ч сонсогдохгүй хэдий ч нэг л түгшүүртэй.

Гэтэл эргэж харж ч амжилгүй би баруун гараасаа эхлэн маш их өвдөлт мэдрэн, халуун шингэн зүйл гар даган урсаж байгааг л анзаарч амжлаа. Бас хошуугаа миний цусаар будсан, нүд нь улаанаар гэрэлтэх чоно.























"Аах хааа" хөлсөндөө нэвт норон энэ шөнө гурав дахь удаагаа сэрэхдээ ухаан санаа минь орж гаран зүүд бодит байдал хоёроо ялгахаа больж байгаадаа бухимдаж байлаа. Гэхдээ эмэгтэйн орилох хоолой сонсогдож эхлэх үед хүзүүгээ тэмтэрч үзвэл зүүлт яг л гав дөнгө шиг одоо ч хүзүүнээс минь зүүлттэй байх ба авч хаяад ч нэмэргүйг ойлгон ширээн дээрээс илдээ амжин шүүрч аваад ахиад л харанхуй ойд хүрээд ирэв.

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now