9

924 136 2
                                    

Күнигийн хөгжилтэй яриаг нь сонсож, заримдаа түүнээр тоглон суусаар аль хэдийн нар жаргах дөхсөнийг ч анзаарсангүй. Залуусын удаж байгааг гайхан, бага зэрэг санаа зовж эхэллээ. Намайг энд мартчихаагүй байлтай.

Лиа эгч "Ингэхэд Лили ордонд ажилладаг юм уу?" хэмээн эмээж байсан сэдэв рүү минь яриагаа оруулж орхилоо. Тэр үргэлжлүүлэн инээмсэглэсээр "Битгий буруугаар ойлгоорой. Залуус чухал ажил гарсан гэж байсан юм. Харин тэгэхдээ чамтай хамт явсан болохоор нь л гайхаад"

Энэ газрын талаар ахиад жаахан мэдэж байсан бол ядаж худлаа ярьж болох л байх. Үгүй бол тэд миний талаар хэлэх бодолтой байх шиг байсан. Юу гэх ёстой юм бол оо?

Сандарснаа мэдэгдүүлэхгүйн тулд инээмсэглэн "Тэр бол..." хэмээн ам нээх гэж байтал Күни гэнэт босож ирэн "Аав ирж байна" хэмээн орилсоор үүдрүү гүйгээд явчхав. Юу вэ? Юу ч харагдахгүй байхад яаж мэдсэн юм бол. Ямар ч байсан аврагдлаа.

Түүний араас босон үүдрүү хартал тэд хараахан ирээгүй байх бөгөөд эгч ч бас инээсээр түүний араас явлаа.

Гайхан тэндээ хэсэг зогсож байтал удалгүй бөөн дуу шуу болсоор хэсэг хүмүүс орж ирсэн нь мэдээж тэд байсан юм.

Күни аавыгаа харан орилсоор түүн дээр очоод "Ааваа удахгүй гэж явчхаад хэд хоног алга болчих юм аа" хэмээн инээдээ нуун хошуугаа унжуулсаар хэлэхэд

-"Миний бага эзэгтэй уурлачихсан юм уу? Яадаг билээ, худалч аавыгаа үнэхээр уучлаарай" хэмээн инээсээр эхнэрээ ч бас тэврэн зогссон нь үнэхээр хэний ч атаархлыг төрүүлэхээр сайхан гэр бүл шиг харагдуулж байна. Энд байгаа бусад бүх хүмүүс өөрсдийгөө илүү мэтээр дүгнэж байгаад эргэлзэх хэрэггүй биз.

Сан "Хунжүн ахыг хараад байгаарай, хэдэн сар жилээр хол байсан хүмүүс биш сүртэй гэдэг нь" хэмээн толгойгоо сэгсрэхэд

Хунжүн "Чи ч бас ялгаагүй шүү. Манайд ирэхээрээ сүйд болдог байж" хэмээн шоолж байснаа миний зүг эргэн хараад инээмсэглэл нь хүйт даамаар жигтэй харцаар солигдон хэсэг ажиж байгаад өнөө хэдтэй харц солилцон хоолойгоо засаад "Күни аавыгаа дахиад уучлаарай.Аав нь одоо яг жинхэнээсээ ганцхан ажил амжуулаад л орой хүрээд ирье" гэхэд нь илт дургүй байгаагаа илэрхийлэн хөмсгөө зангидсаар "Юу вэ? Тэгвэл нэг мөсөн ирэхгүй яасан юм" гэхэд эгч ч бас гайхсан бололтой хөмсгөө өргөн харна.

"Энэ эгчийг нь гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй байна аа" хэмээн Күниг тайвшруулахаар үсийг нь илж байхдаа хэлэхэд эгч "Тийм хол хэрэг үү. Дахиад хотоос гарах юм уу?" хэмээн санаа нь зовсон бололтой лавлан асууж залуус руу харахад

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now