64

403 69 13
                                    


Хүн хүндээ итгэхэд их олон зүйлс шаардагддаг юм байна. Зүгээр л энэ хүн итгэл даахуйц харагдсан болохоор итгэсэн гэдэг ч юм уу, хайртай болохоор итгэсэн гэх энгийн амар шалтгаан надад огтоосоо байх боломжгүй байж.





Бөхөж байгаа лааны гэрэлд нүд нь гэрэлтэх энэ залууд би үнэхээр чин сэтгэлээсээ ханддаг ч итгэнэ гэдэг хайрлахаас тусдаа ойлголт мэт.

Өдийг хүртэл, бүтэн хоёр жил гаруйн хугацаанд би юу хийж байсан юм бэ? Гэнэн тэнэг охины хувиар шинэ ертөнцтэй танилцах тун сонирхолтой байсан учир хийж болохгүй зүйлээ ч их хийж, хүсэх ёсгүй байсан олон ч зүйлийг өөрийн болгож.

Гэвч эхэлсэн зүйл төгсдөг нь хорвоогийн жам шүү дээ. Миний энэ аялалд ч бас бие, сэтгэл минь их ядарч байна. Үнэн гэдэг зүйлээ цаашид ганцаараа нууж чадахааргүй хэмжээнд туйлдаж байна.

Тиймээс ядаж таны өмнө гэмээ цайруулж, жинхэнэ өөрөөрөө үлдсэн хугацаагаа өнгөрүүлбэл хэн хэн нь бага шаналах болов уу гэж найдсан минь энэ.

Энэ бүхнийг бодож байх хугацаандаа ч гүн бор нүдэнд нь живж, сэтгэл татам түүндээ ахин нэг удаа дурласан юм.

Юну "Чиний амнаас сонссон болохоор санаа амарчихлаа" зөөлхөн, маш зөөлнөөр амнаасаа гарах аялгуугаараа л зүрх илбэн, гүн тайтгарлыг өгч чаддаг болохоор хайртай.

Би "Итгээд сонсож өгсөнд баярлалаа"

Юну "Баттай мэдэхгүй болохоор эргэлзэж байсан. Гэхдээ гадарлаж байсан шүү" Тиймээ, энэ занд чинь ч бас хайртай. Учрыг нь үргэлж мэдэж байдаг хэрнээ асууж шалгаадаггүй.

Би "Баригдвал үхнэ гэж бодоод чадлаараа жүжиглэсэн юм сан"

Юну "Тэр ч тийм шүү. Тэнэг хүний дүр эсгээд л"

Би "Тэнэг гэж бодогдуулахын тулд харин ч жүжиглэхгүй байхад л болох байсан шдээ"

Тиймээ тийм. Энэ инээмсэглэл шүү дээ. Энэ инээмсэглэлийг л харчихвал амьдрал илүү гэгээлэг болдог.

Амьсгаа хүндэрч, мэдэрч буй мэдрэмж минь дотроо багтаж ядахдаа нэг л мэдэхэд ганц нэг дусал болон хором ч салгаж чадалгүй ширтэх нүдээр минь урсаад гарчихсан байх юм.

Нулимс минь түүний надад дэрлүүлсэн гарын шуун дээр хэд хэд дуслахад тэр чимээгүйхэн эрхий хуруугаараа илбээд уртаар санаа алдав.

Өрөө хэдий тас харанхуй болж, шөнө дунд болсон ч
Хамгаас илүүд үздэг түүнийгээ чанга гэгч нь тэврээд хэвтэж байгаа ч
Хэдэн цагийн турш тайвширч чадаагүй зүрх минь одоо ч хүчтэй цохилно

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now