28

793 125 11
                                    

"Анхны хайр яагаад хэцүү байдгийг мэдэх үү? Зүгээр л анхных болохоор..."




Би "Жулиа итгэлтэй байна уу? Яг намайг хэлсэн үү?" Ордонд ирснээс хойш хэд хоног огт харагдаагүй Юну ахаас хэл ирсэн бөгөөд өнөөдрийн өглөөний зоог дээр ирэхийг сануулсан байв. Гэтэл тэнд хаантан тусгайлан цөөхөн хүмүүсийг л урьсан болохоор би очиж болох эсэхдээ нэлээдгүй эргэлзэн асууж байгаа минь энэ.

Харин үс хувцсыг минь янзалж буй охидод зөвлөгөө өгч байсан Жулиа "Чиний, бишээ таны сүйт залуу улсын тэргүүлэх зэрэгтэй цөөхөн бетта нарын нэг, гуравдугаар жанжин шүү дээ. Харин та сүйт бүсгүй нь. Зэрэг дэвээрээ ч тэр хэрээр өндөр байна гэсэн үг. Ийм байхад хангалттай биз дээ"

Түүний хэлсэн үгсэд үнэндээ догдолж байгаагаа нууж ч чадахгүй инээмсэглэсээр суухад Жулиа "Битгий ярзайгаад бай. Будаг чинь тогтохгүй нь"

Би "Юу вэ? Гуравдугаар жанжин, тэргүүлэх беттагийн сүйт бүсгүйтэй ингэж ярьж болох юмуу" гэж түүнээр тоглоом хийхэд тэр хөхөрсөөр "Болохгүй л дээ, гэхдээ чамайг харахаар болох юм шиг санагдаад байх юм" хэмээн улам цаашлуулна.


Жулиа "Хэтэрхий их гоёл хэрэггүй ээ. Даашинз нь энгийн болохоор үсний хатгуур нь хангалттай чимээд өгчихнө. Сайн ажиллалаа охидоо"

Түүний хэлснээр даруухан усан цэнхэр даашинз, дээш нь шуусан үсийг минь тогтоох цэцгэн хатгуур үнэхээр дажгүй хоршиж байлаа. Бас хөнгөхөн будаг. Өөрийгөө ингэж харагддагийг бараг мартах дөхөж шүү.


Өнөөх охидын нэг нь зочдыг хүлээн авах танхим руу намайг дагуулан очихдоо өглөөний цай дуустал дэргэд минь байхаа санууллаа. Тэгээд хаалгыг онгойлгоход маш урт ширээний ард ихэнх суудал дүүрэн байгаа харагдав. Бас хэдэн огт харж байгаагүй эрхмүүд ч байх аж.

Дөнгөж хаалга нээгдэв үү үгүй юу бүх хүмүүсийн анхаарал над дээр төвлөрсөн нь багагүй сандаргаад амжлаа. Огт чимээ гаргахгүй байгаа нь улам дордуулах хэдий ч эхлээд мэндлэх ёстой гэж бодоод бага зэрэг бөхийн "Сайн байцгаана уу? Оройтоогүй гэж найдъя" гэхэд миний танихгүй хүмүүсийн нэг нь "Үгүй дээ, хоцроогүй. Бид ч бас ирээд удаагүй байлаа" хэмээн эелдгээр ширээнд урьж санааг минь амраалаа.

Хурдхан хүмүүсийн харцнаас холдохын түүс болон үүднээс орж ирээд хамгийн эхний ширээнд суухаар сандлыг нь таттал ард зогсож байсан үйлчлэгч охин хоолойгоо засан бусдад мэдэгдэхгүйгээр буцаагаад түлхчхэв. Тэгээд инээмсэглэсэн чигтээ аяархан "Та ноёнтны хажууд суух ёстой шүү дээ" гээд харцаараа түүний хажууд байх сул суудал руу дохилоо. Мэдээж шүү дээ. Бурхан минь миний ухаан санаа хаана явна вэ?

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now