11

884 135 1
                                    

Latiny~

Байдал гэнэт л бодож байснаас минь эсрэгээр эргээд эхэллээ. Энэ талаар тооцоолоогүй биш ч магадгүй улаан үстэд хэтэрхий их найдвар тавьчихсан байсан бололтой. Орж ирснээсээ хойш намайг үлдээхгүй гэж хатуу байр суурь зарласан Сонхваг бусад нь ятгахыг оролдоно. Надтай хамт энэ хүртэл явсан болохоор шууд гудамжинд гаргаад хаячхалгүй бага ч болов хичээж байгаад нь мэдээж баярлах хэрэгтэй.

Ёсан "Түүнийг энэ хүртэл авч ирэх бидэнд тийм ч амар байгаагүй шүү дээ. Бидний хичээл зүтгэлийг ч болтугай бод л доо"

Сонхва "Үгүй ээ. Ордон тоглоом биш. Ялангуяа хүн нууж байгаад баригдвал хаан таатай хандахгүй"

Хунжүн "Хамгийн аюултай газар хамгийн аюулгүй байдаг шүү дээ. Хэн энд хүн нууж байгааг мэдэх юм?"

Сонхва "Ордонд лав биш. Хүсвэл та нар өөрсдөө хий" хэмээн эрс эсэргүүцэн халгаасангүйд Хунжүн нүүрээ үрэн санаа алдана. Түүнийг ингэж хэлнэ гэж огт санаагүй болохоор бага зэрэг гомдол төрж нүд бүрэлзүүлээд хариугүй урсчих гээд байгаа нулимсаа тэдэнд мэдэгдэхгүйг хичээн нүүр буруулав.

-"Эцсийн эцэст энэ бүхнийг эхлүүлсэн хүн нь та. Та "аюулгүй газар хүргэж өгөөрэй" гэж хэлээгүй бол бид өөрсдөдөө ч төвөг удалгүй түүнийг байсан газар нь үлдээгээд ирж болох л байсан" хэмээн Юну сүүлийн найдвараа тээн аргаа барсан аятай тулгав.

Сонхва "Би аюулгүй газар хүргэж өг гэж хэлсээн. Гэхдээ ордонд авч ир гэж огт хэлээгүй шүү" түүний энэ хариулт бүгдийг нь хэлэх үггүй болгож дөнгөв. Бүгд над руу өрөвдсөн харцаар харах нь хангалттай бухимдуулж байлаа.

Тэдний маргаан болоод улаан үстийн хандлага огт таалагдсангүй.

Нулимсаа арчаад суудлаасаа босон Сонхва руу бага багаар дөхөн очив. Тэгэхдээ "Тэр үед би таныг орхиод явчхаж болох байсныг мэднэ биз дээ. Пениел гэгчийн газарт тэр чигт нь үлдээгээд ирсэн бол өдийд ингээд сууж байхгүй байснаа ч бас мэдэж байгаа. Тэгсээр байж амийг чинь аварсан ачийг ингэж хариулж байгаа юм биз дээ...Их зүйл гуйгаагүй л юмсан. Ердөө ганцхан сар л энэ том ордныхоо нэг газар нуугаад өгчих тийм хэцүү гэж үү. Улаан үстээ?" болохгүй бол тэдний аргаар л үзнэ. Энэ газарт лав надад алдах юм байхгүй.

Түрүүнээс хойш дуугүй л тэднийг ажиглаж гомдсондоо юу юугүй уйлахад бэлэн байснаа гэнэт л байдлыг гартаа авч, бүр хөнгөхөөн сүрдүүлсэнд нь гайхаж амжаагүй байтал улаан үстийн нүүрэнд хэдэн сантиметр хэртэй ойртсон байсан охин холдон цэх зогсож "Үнэхээр би хүн болохоор туслахыг хүсэхгүй байгаа юм уу? Уг нь тэр тусмаа хүсэлтийг минь хүлээж авах ёстой юмсан. Өөрөөсөө дорд нэг муу хүнд өртэй үлдмээргүй байвал?" хэмээн хөмсгөө өргөнө.

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now