69

179 36 4
                                    

Лилигийн нүдний өмнө бүсгүй үхэтхийн унахтай зэрэгцэн тэр ухаан орлоо.

Түүнийг аль хэдийн тусгаарлалтын өрөөнд буцааж авчирсан байх ба өрөөнд түүнээс гадна нэг хүн байв.

Лили "Та яагаад энд байгаа юм? Аюултай болохоор өргөө рүүгээ хурдан буц" хэмээн хэлэхэд ухаан орсныг нь мэдсэн Юну өмнө нь ирээд үсийг нь илэн "Юу зүүдэлж байсан юм? Одоо зүгээрдээ. Хэрэгтэй зүйл байна уу?" гээд үнэхээр тайван хоолойгоор ярианы сэдвээ өөрчлөн ярьсаар байв.

Түүний энэ хоолойг сонсох түүнд хэтэрхий сайхан байсан болохоор үүрд ингээд үлдэж болох мэт санагдаж байлаа.

Гэсэн ч ахиад өөрийн ухаанаа алдвал яах вэ? Нэг ухаан ороод харахдаа түүнийг өөрийн хоёр гараар хороочихсон байхвий гэхээс зүрх нь үхнэ.

Лили "Хэрэгтэй зүйл байхгүй ээ. Гуйж байна, аюултай болохоор эндээс..."

Юну "Явахгүй ээ"

Лили "..."

Юну "Бусдад санаа зовох хэрэггүй. Чи ч бас айж байгаа биз дээ? Өөрөө мэдэлгүй ахиад муу зүйл хийчихсэн байвал гээд нэг минут ч тайван байж чадахгүй байгааг чинь мэдэж байна. Ямар нэг зүйл болвол чамаар муу зүйл хийлгэхгүйн тулд би энд үлдэнэ. Санаа зовох хэрэггүй"

Үсийг нь илж, намуухан хоолойгоор эдгээр үгсийг хэлэхдээ тэр ч бас айж байсан. Хараалаас айх айдас биш. Юу ч хийж чадалгүй байсаар алдчихвий гэсэн айдас.





Лили саяхан харсан гунигтай харцыг хайртынхаа нүднээс олж хараад сэтгэлээ барьж дийлсэнгүй.

Ганц л ялгаа нь Юну энэ бүхэнд огтхон ч бууж өгөөгүй байсан юм. Түүнд эцсийг нь үзэх итгэл байгаа.




Доторх хүнээ тайван байлгах гэж удтал чимээгүй суусан ч өмнөө байх залуугийн нүд рүү эгцлэн харалгүйгээр сүүлийн нэг минутад дотор нь хэдэн арав давтагдсан үгийг бодсоор.

"Ийм байж болохгүйг мэдэх ч....надад одоо таниас өөр хүн бодогдохгүй байна. Хэн нэгнийг хороосон байсан ч та л биш бол ядаж цаашдаа амьдарч дөнгөхөөр байна. Та л биш бол..."

Түүний өмнө ийм үгсийг хэлж болно гэж үү? Хэн нэгэн гэмтээсэй гэж хүсээгүйдээ ийм аюултай нүүр тулж байгаа түүнд хэлэх үг мөн үү? Хэтэрхий гэхэд ч багадахаар хувиа хичээсэн ийм бодол толгойд буусанд шуудхан залгиж орхив.

Тэр үг хэлэх бүртээ өөрийгөө хянахад минь туслахыг хичээн тайван өнгөөр ярьсаар.

"Гүнжийн шарх амь наснаас нь холуур байгаа болохоор түүнд гэмших хэрэггүй. Чиний буруу байгаагүй"

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now