31

766 117 4
                                    

Коль "Уучлаарай авхай, хааны номын өргөөнөөс өөр газар санаанд буухгүй байна. Үнэхээр байдаг бол тэнд л байх ёстой" хэмээн хүндхэн асуултад минь шударгаар хариуллаа. Аверагаас шуламнуудын мэдээллийг, бүр хаанаас олж болохыг мэдэхийг хүсэх ухаангүй хүн бараг байхгүй л дээ.

Рен "Шалтгааныг нь мэдэхгүй ч хүн болгоны мэддэг нийтлэг биш, гүнзгий зүйлсийг мэдэхийг хүссэн болохоор л асуусан байх. Бас түүний хэлсэн ч зөв. Гэхдээ та үнэхээр мэдэхийг хүсэж байвал..."

Коль "Битгий. Хамаагүй юм битгий яриад бай" хөөх энэ залуу чинь?

Би "Яагаад надад хамаагүй гэж, ноён Коль?" хэмээн удаан бэлтгэлээс болоод хөлөрсөн нүүрээ арчин асуухад тэр гараараа газар тулж суугаад "Үгүй ээ, тэгж хэлэх гэсэн юм биш. Мэдээд хэрэггүй л гэж" гээд Рен рүү зэмлэсэн харц чулуудлаа.

Колиос хурдан холдож Рентэй үлдэхийн тулд өнөөдрийнхөө бэлтгэлийг эрт дуусгая гээд тэднийг явууллаа. Дандаа түс тас хийтэл хэлж орхидог хүн гэнэт юм нуугаад эхлэхээр улам л мэдэхийг хүснэ шүү дээ. Бүр баргийн ярианд оролцоод байдаггүй Рений эхлүүлсэн сэдэв бол яаж зүгээр өнгөрөөх юм?

Би "Өдөр ярьж байсан зүйл чинь юу юм? Одоо Коль байхгүй байгаа юм чинь хэлж болно биз дээ" гэхэд тэр эргэлзэлгүй "Тагнуул томилох гэж байгаа. Мариуленд"

Би "Мариулен гэж хүмүүсийн нийслэл хот уу?"

Рен "Тиймээ" ойлгомжтой. Тэр намайг нууцаар явахыг ятгаж байна. Миний хувьд асуусан мэдээллээ олж болох хамгийн тохиромжтой газар. Бас олон талаараа явсан нь ашигтай. Гэхдээ түүнд ямар шалтгаан байдаг билээ? Шууд асуучихмаар байгаа ч хэрэггүй бололтой.

Би "Би томилогдож болох талаар хүмүүстэй ярилцанаа"

Рен "Ойлголоо хадагтай"

Би энэ цолыг аваад хэр удаж байгаа билээ? Сар, сар хагас? Тийм ч их хугацаа өнгөрөөгүй байхад шууд даалгаварт томилогдох хүсэлт гаргах нь зохисгүй юм болов уу? Гэхдээ надад эндээс хариултыг нь олох боломжгүй заавал мэдэх хэрэгтэй маш их асуулт байна. Бас хэсэг ч болов хугацаа хэрэгтэй байна.

Би "Тэр зочинтой байгаа бол дараа ирье дээ"

Жулиа "Саяхан л яаралтай, яаралтай гээд байгаагүй билэв үү? Зүгээрээ ор" гээд улаан үстийн ажлын өрөөний хаалгыг шууд нээчхэв. Дараа ирсэн ч болох байсан юмсан.

Улаан үст "Үгүй ээ, та хоёр чинь яагаад дараалаад ороод ирдэг юм? Хамт байдаг байж цугтаа л ирэхгүй" гэхэд наад талд нь сууж байсан Юну ах эргэж хараад юу ч хэлэлгүй буцаж суув. Би ч бас чимээгүй л явсаар түүний урдаас харсан суудал дээр суугаад "Түүнийг наашаа ирнэ гэж мэдсэнгүй ээ. Бас гэнэтийн асуудал гараад"

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now