54

636 96 10
                                    

Лили буюу сараана цэцэг цэвэр ариун, ихэмсэг, уужим сэтгэлийг бэлгэддэг бөгөөд өгч буй хүндээ "Чи үнэхээр гайхалтай" гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ цэцэгтэй холбоотой олон түүх байдаг ч хамгийн алдартай нь "Агуу гүнжийн домог".

Хаадын хаан, хүн чононуудын эцэг болсон хан хөвүүн болоод түүний гэргий шилжүүлэгч шулам нарын дундаас төрсөн цор ганц охин буй. Тэр Нирванагийн одонд төрсөн ба өсөж том болох тусам хүч чадал нь хэмжээлшгүй ихээр нэмэгдсээр нас биед хүрэхэд хаан эцэг, хатан ээж нь ч дийлхээргүй болов. Түүнийг энэ хүчээ авера нарын сайн сайхны төлөө зориулж, хамгийн шилдэг удирдагч болж чадна гэдэгт бүгд итгэдэг байлаа. Гэвч нэг өдөр энэ бүхэн орвонгоороо эргэж тэр бага багаар өөрийгөө алдаж эхэлжээ. Энэ явдал даамжирсаар тэр араатан болж тэдний хамгийн том дайсан нь болоход тун ойртсон байв. Хаан болоод хатан хожмын уй гашууг холдуулж, өнгөрсөн хойно харамсахгүйн тулд гүнжийг хөнөөн, тэр их уй гашуугаа нимгэлэхийн тулд жил бүр түүний хамгийн дуртай сараана цэцгийн дэлбээгээр бороо оруулдаг болов. Энэ нь нас барсан гүнжийн дараагийн амьдралын замыг заан зөөллөж өгнө гэдэгт итгэдэг байлаа. Ингэж л агуу гүнж хараагдсан гүнж болжээ. Харин сараана цэцэг түүний харанхуйгаас өмнөх цэвэр ариун, ихэмсэг, уужим сэтгэлийг бэлгэдэж үлдсэн юмсанж.



Замын хажуугийн жижигхэн мухлагтаа орж ирэх хүүхэд багачуудад хуучлан суух эмгэн яриагаа өндөрлөөд уртаар санаа алдлаа.

-"Эмээ би энэ түүхийг өмнө нь сонсож байсан юм байна. Гэхдээ үнэн гэж үү? Тийм хүчирхэг гүнж үнэхээр байсан юм уу?"

Эмгэн "Түүхийн хуудсыг хэр хол эргүүлж байж мэдэж чадахыг мэдэхгүй нь. Гэхдээ гүнж үзэсгэлэн гоо төгс, далд зөн билгээрээ харж чаддаггүй зүйл үгүй. Бас эдүгээгээс өдий хүртэлх хамгийн хүчирхэг ахератай байсан гэж хүмүүс ярьдаг. Хамгийн чухал нь түүнийг Нирванагийн одонд төрснийг батлах дөрвөн зүг рүү заасан нэмэх тэмдэг шиг улаан мэнгэ бий. Та нарт ийм мэнгэ байгаа юу?"

-"Байхгүй ээ"

-"Надад ч бас"

-"Би байсан бол гоё байхгүй юу"

-"Би тийм мэнгэ харж байгаагүй юм байна"

Эмгэн хүүхдүүд рүү зөөлөн инээмсэглэн "Үнэндээ байхгүй байгаадаа баярлах хэрэгтэй" хэмээгээд үргэлжлүүлэн сараана цэцгийн дэлбээгээр усан санг дүүргэлээ.





𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now