46

714 125 23
                                    

Юну

Анх харахад тэр хэтэрхий овилгогүй жижигхэн хүн төдий л байсан. Яах гэж юуны тулд энд байгааг нь, бас юуг тэгтлээ нуугаад байгааг нь сонирхож байсан ч хувь хүнийх нь талаар огт бодож байгаагүй тийм л хүн.

Хэтэрхий тээртэй санагдмаар эмзэг байдал, юу ч мэдэхгүй жаахан охин шиг мэдэн будилж байгаа нь, хэнд хэлж байгаагаас үл хамаарах хурц үг хэллэг нь, бас ихэнх үед дуугаа хураагаад юу ч юм бодоод суучихдаг зан нь хөөрхөн санагдахаас илүү уур хүрмээр.

Тэр жинхэнэ тоглогчдыг өөрийнхөө дүрэмд хүлж чадах ухаантай болохоор тэр шүү дээ.

Гэхдээ тэр миний хэлсэн үгсэд юу ч бодолгүй итгэдэг. Эхлээд гайхдаг байсан ч өөрөө ч мэдэлгүй энэ итгэлийг нь алдахгүйн тулд  хичээдэг болчихсон. Бүр өөрийнхөө хүслээр түүнд ашиглуулсан ч зүгээр юм шиг. Санаандгүй байдлаар ч гэлээ миний сүйт бүсгүй болсон болохоор хамгаалах үүрэгтэй болсон мэт санагдаж, хуурамч ч гэлээ миний эмэгтэй гэж өргөмжлөхийг хүссэн.

Гэхдээ харамсалтай нь түүнд миний хэрэг байгаагүй...

Алхам тутамдаа асуудалд ордог ч, тэр асуудлуудаасаа болж үхэж ч болохоор байдалд олон удаа орж байсан ч ард нь үргэлж гараад юу ч болоогүй мэт ихэмсгээр инээмсэглэдэг.

Хэн ч дэвсэлж чадахгүй мэт бардам зан нь түүний харцнаас хэзээд харагдана. Өөр ямар ч төрхийг нь давж харах боломжгүй мэт. Энэ түүний хамгийн хүчирхэг зэвсэг. Тэр өөртөө, өөрийнхөө бардам занд дэндүү хайртай.

Гэхдээ.... инээмсэглэхэд нь гарч ирдэг баруун хацрын хонхорхой энэ бүхнийг ор мөргүй үгүйсгэнэ. Тэгж инээмсэглээд хөнгөн наргиа хийн алхах нь дэндүү хайр хүрмээр. Бусдын зэмлэлд тунирхахдаа гаргадаг царай нь, сандрахаараа хийдэг үйлдэл нь, уурлахаараа уруулаа хэмлэдэг нь гээд бүгд толгой дотор минь хадгалагдаж үлдэх хэмжээнд би түүнд анхаарал хандуулжээ.


































"Намайг сонсож байна уу?"

"Уучлаарай"

"Үгүй дээ, би л уучлалт гуйх ёстой. Таныг ийм байдалд оруулах ёсгүй байсан юм. Намайг уучлаарай"

"Чиний буруу биш ээ. Энэ хаалга онгойхгүй байсан ч чиний буруу биш. Битгий өөрийгөө буруутгаарай"

"Гэхдээ тэгвэл бүх зүйлс буруугаар эргэнэ шүү дээ. Тэгж болно гэж үү?"

"Мэдэхгүй юм даа. Чамайг өөрийгөө буруутгах ёсгүйг л мэдэж байна"

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now