1

5K 214 5
                                    

Latiny~~~

Би бол ямар ч онцгойрох зүйлгүй сайн охины төгс жишээ жирийн л арван зургаан настай сурагч. Амьдрал минь эдгээр жилүүдэд дэндүү амар тайван урсгалаараа хөвөрч байлаа. Энэ нь ч надад таалагддаг байсан. Зөвхөн би болоод миний гэр бүл. Амьдралаас би өөр илүү зүйл хүсэж байсан удаагүй. Уйтгартай бөгөөд энгийн гэх тодотголтой ч энэ надад хангалттай байсан.

Гэхдээ БАЙСАН!......

=====

"Байна уу ээжээ, хичээл тарчихлаа гэр лүүгээ харьж байна. Ойлголоо, хурдан харина аа. Үгүй ээ, буудал уруу алхаж байна. Гэртээ очоод яръя. Баяртай"

Утсаар ярьж дуусаад буудал зүглэх зуураа өлссөн ходоодоо аргадан аавыг ямар хоол хийсэн талаар таамаглал дэвшүүлэн өөрөө өөртэйгөө ярин алхлаа. Зөрсөн зарим хүмүүс гайхан мэдрэл муутай юм болов уу ч гэж шивнэлдэн өнгөрч байгаа нь сонсогдоход дахиад л чанга ярьж байснаа ойлгов.

Заримдаа хэт бодолд автчихвал бодож байснаа чанга хэлчихдэг зуршилтай л даа. Эхлээд өөрөө анзаардаггүй байсан ч шалгалтын үеэр сургуулийнхаа хамгийн аймшигтай багшийг бодол дотроо муулж бүр яаж цохих талаараа ч бодоод инээд алдан шалгалтаа хийж эхэлсэн ч хажууд сууж байсан хүүхэд болоод ардаас мэдрэгдэх аймшигтай аураны эзний ачаар хөөгдөж гарсан өдрөө л анзаарч билээ. Тэр үед аймар байсан ч одоо бодсон инээд хүрч байна.

Урдаас ирж байгаа хосууд болоод тэдний яриа ахиад л инээдийг минь хүргэж орхилоо. Бараг төрөх дөхсөн эхнэр нь төртлөө хүүхдийнхээ хүйсийг нөхөртөө хэлэхгүй гэж шийдсэн бололтой. Харин нөхөр нь өөдгүй шийдвэр гаргасан эхнэртээ гомдоллон хошуугаа унжуулсаар зөрөн одлоо.

Би ч бас хэзээ нэгэн цагт сайн хүнтэй учраад ээж болох байх даа. Ирээдүйн нөхөр минь ямар хүн байх бол. Ер нь намайг амьдралаа даатгах хэмжээнд өөртөө дурлуулж чадах хүн байгаа болов уу? Эсвэл тийм хүн хайж, хүлээж явсаар ганцаараа хөгширчих юм болов уу?

-"Байгаа даа охин минь санаа зоволтгүй. Бас удахгүй уулзах бололтой шүү" хэмээн замын хажууд сууж байсан эмээг хэлэхэд багагүй цочлоо. Харахад нүдэнд дулаахан нэлээн нас тогтсон эмээгийн хэлсэн үгэнд талархаж урдаа тавин суусан жин хэмжигч дээр нь гарч жингээ үзээд түрийвчээсээ арван мянган төгрөг авч түүнд өгөхөд "Эмээгээ ямар их мөнгөөр мялааж байх юм бэ. Баярлалаа охин минь" хэмээгээд гарт минь нэг зүүлт атгуулан "Хэрэг болж магадгүй, битгий хаяарай" гэж захисаар ард үлдэв. Гайхсан ч настай хүний өгсөн бэлэг учир халааслаад буудал руу .

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now