16

906 142 3
                                    

Гүнжийг түүнтэй аюулгүй гэж үзэн бэлтгэл хийхээр сэлмээ аваад бэлтгэлийн талбай руу явлаа. Гэхдээ сэлэм гэх хэцүү л юм. Сурч эхлээд удаагүй болохоор бэлтгэлийн модон сэлмээр одоохондоо хичээллэж байгаа. Ядаж л өөрийгөө гэмтээхээргүй болчихоод жинхэнэ сэлэм ашигласан нь дээр байх.

Нар нилээн хэвийж ордоны хананы цаагуур орохын алдад бэлтгэлийн талбай дээр ирээд биеэ халаан сунгалт хийв. Огцом хөдөлгөөнөөс болоод шөрмөсөө сунгачихгүйн тулд биеийн тамир дээр зааж байсан гучин хоёр тоот дасгалыг эхнээс нь тоолон хийж эхлэлээ. Хэсэгхэн зуур анхаарлаа төвлөрүүлэн нүдээ аньтал ямар нэг юмны хүржигнэх мэт чимээ чих дэлсэв.

Хэдий ордонд аюулгүй ч гэсэн надад бол бүх зүйлс аюултай болохоор биеэ хамгаалах ганц зэвсэгээ аван дуу гарсан зүг рүү гэтсээр очлоо. Ойртох тусам өнөөх чимээ үл ялиг тодрон тодорсоор шатны цаад талыг болгоомжтой шалгатал ... бурхан минь гэж Юну ах аль хэдийн ирчихсэн шатны түшлэг налаад унтаж байх нь тэр.

Түүнийг хараад санаа амран бүтэн амьсгаа авав. Бага зэрэг сандраад дээрээс нь амьсгаагаа түгжээд явчихсан болохоор зүрх түг түг хийтэл цохилоод хэсэгтээ л хэмнэлдээ орсонгүй.

"Юу хийж байгаа юм бол? Унтчихсан байхыг бодоход нилээн түрүүн ирж дээ" хэмээн бодсоор түүний урдаас харан явган суухдаа чимээ гаргахгүйг хичээн сэлмээ эвтэйхэн газар тавилаа.

Хэсэг түүнийг ширтэн суухдаа өөрийн мэдэлгүй л шанаагаа тулан юунд ч юм сэтгэл тайвширан санаа алдах нь хачин. Энэ яг л өмнө түүнээс мэдэрч байсан мэдрэмж шиг багахан түгшүүртэй хэдий ч таатай.

Өмнө нь түүний царайг ингэж тухтай харах боломж гарч байгаагүй учир романс уншиж байгаа мэт л төрхийг нь нэгд нэгэнгүй ажлаа.

Бөөрөнхий хэр нь өндөр хамар, гүн давхраатай том нүд, гөлөгнийх шиг эгдүүтэй нимгэн уруул, бас цагаан арьс. Үнэхээр хөөрхөн юм аа. Чоно болж хувирхаараа яаж тэгж араатан шиг харагддагийг нь бүр гайхчихлаа.

Түүний царайг илүү сайн харахын тулд нүүрнийх нь урдуур унжсан үсийг хойшлуулахаар гараа явуулсан ч сэрээчих болов уу гэж эмээгээд хэсэг .Тэгээд тав арван минут түүнийг ширтэж сууснаа гэнэт санан өөрийнхөө утгагүй тэнэг үйлдлийг шоолон толгой сэгсрээд босох гэтэл түүний гар гэнэт гарнаас минь барин үсэн дээрээ зөөлхөн тавьчих нь тэр. Унтаж байсан гэж бодтол сэрүүн байсан юм уу.

Гайхан түүнрүү харж байтал тэр нүдээ зөөлөн нээгээд халуу дүүгсэн харцаар ховсдож байгаа мэт хором хэртэй ширтээд нойрмог хоолойгоор "Чамайг хүрмээр байсан юм шиг болохоор" гээд миний гарыг үсэн дээрээ үлдээн гараа авав.

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now