26

774 123 9
                                    

Би "Удахгүй харанхуй болох байх" хэмээн уртаар санаа алдан хэлэхэд улаан үст "Мэдэж байна аа" гээд тоосонгүй.

Би "Хөөх мэдэж байгаа юм байна. Намайг жирийн хүн гэдгийг ч санаж байгаа биз дээ?"

Хунжүн "Одоо ойрхон доо"

Би "Наад үгийг чинь та дөрвөөс тавин найм дахь удаагаа сонсож байна. Үнэнээр нь хэлээрэй. Бид нар замынхаа талд орсон уу?" гэхэд тэд гэнэт ярианы сэдвээ өөрчлөн, хий ханиалгаж байгаа мэт дүр эсгэн асуултаас минь бултав.

Би "Аах яах гэж ахерагаа орхиж байгаа юм бэ? Яаж ийж байгаад нууцаар ч болтугай авахгүй"

Хунжүн "Хөөе тэр шулам чинь бүгдийг нь үлдээхгүй бол авч явахгүй гээд байсан юм чинь"

Би "За за, арав гаран цаг алхасан юм чинь дөхсөн л гэж найдъя"

Юну "Одоо жинхэнээсээ ойрхон, дахиад арав гаран цагийн дараа талдаа орчихно"

Би "Юу???" тэвчээрийг минь барсан ийм урт замын дараа талдаа ч ороогүйг нь сонсоод тэсэлгүй уулга алдаж орхив. Харин тэд ахиад л шоглоом хийн, хэцүүдэж байгааг минь ч тоолгүй шоолцгооно.

Би "Та нарт инээд, надад ханиад л болж байх шиг байна"

Юну "Ер нь бол эндээс хот хүртэл алхана гэдэг шиг үлгэр байхгүй. Хэдэн долоо хоног болно биз"

Би "Тэгвэл одоо хаашаа яваад байгаа болж байна"

Юну "Жунуг санаж байна уу?"

Би "Тиймээ"

Юну "Хотоос гадна түүний мэдэлд хэд хэдэн жижиг тосгон байдаг юм. Тэдний нэг Роёс хот руу"

Би "Ойлгомжтой, тэндээс учраа олж болох юм байна. Анхнаасаа ингээд л хэлчихгүй"

-----------------

Хунжүн "Харж байна уу? Шөнө болохоос өмнө ирчихлээ шүү дээ" хэмээн аль хэдийн нар жаргаж харанхуй болоод од гарсан хойно ирсэндээ санаа зовсон шинжгүй шөнө дунд болоогүй л бол болоо гэж гүрийж байгаа нь энэ.

Би "Гэхдээ ямар хөл хөдөлгөөн ихтэй газар вэ? Бараг л өдөр шиг"

Сонхва "Дандаа ийм байдаг юмаа. Дэн буудлууд ч дүүрчихсэн байгаа байх" хэмээн энд тэнд дуулж бүжиглэх залуус, хэсэг хэсгээрээ өөр өөр өнгө аясаар гэрэлтэх тосгоны замуудыг харан дасал болсон мэт тайван өгүүлэв. Харин надад үнэхээр сонирхолтой санагдаж байлаа.

Тосгон руу орж ирээд төд удалгүй залуухан бүсгүйчүүдээр хүрээлүүлэн, царайлаг залуусыг сонирхсон харц энд тэндээс эрээ цээргүй ширтэж эхлэв. Гэхдээ үнэндээ тэднийг ойлгож байна аа. Хунжүн ах, улаан үст хоёрыг эхнэртэй гэдгийг мэддэггүй байсан бол ардаас нь гүйх л байлаа шүү дээ.


𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now