25

764 121 6
                                    


Харанхуй төмөр торон өрөөнд орж ирж хоригдсоноос хойш хоёр цаг гарны дараа арай хийж гар хөлөө хөдөлгөж болохоор боллоо. Саяын залуугийн надад хийсэн үйлдэл өмнө нь астросын хороор хордоод хөдөлж чадахгүй байсан үетэй адилхан болгосон болохоор дуусах нь л гэж бодож байлаа.

Гараа хөдөлгөж болж байсан болохоор одоо ч цус алдсаар байгаа Сан ахад санаа зовон туслахаар өндийн сууж байтал нилээн цаахнаас ирэх хэн нэгний хөлийн чимээ сонсогдов. Тэрээр ирээд төмөр торны түгжээг тайлан хаалга чихруулсаар онгойлголоо.

Түүнийг нүднийхээ булангаар хальти харчихаад буцан нүдээ аниад сууж байтал урд савтай зүйл шидэн "Түүний шархыг боож өгөөрэй" хэмээн хэлэхэд нь яалт ч үгүй хэрэгтэй болохоор дурамжхан толгой дохив.

Өнөөх зүйлээ үлдээгээд л гарна гэж бодож байтал байрандаа нэлээн удаан Сан руу ширтэж зогссон болохоор түүнрүү тогтож харвал харцнаас нь гэмшсэн, санаа зовсон өнгө аяс цухасхан үзэгдэв.

Нэгнийхээ нэрийг мэдэж байсан болохоор бие биеэ таньдаг байх. Илүү дотно байсан ч юм билэв үү?

Би "Биднийг яах гэж байна?"

Лину "Хэлэлцээр хийнэ"

Би "Өөрсдийнхөө тагнуулаар солих хэрэг үү?"

Лину "Тийм амар дуусна гэж бодохгүй байгаа ч хэлэлцээр хийх саналыг танай талаас бета хүргүүлсэн болохоор амь насанд чинь аюулгүй байх"

Бета? Өмнө нь сонсож байгаагүй юм байна. Ямар нэг цол хэргэм үү?

Лину "Түүнд хүртэл хүмүүсийг хүлээн зөвшөөрөх өдөр ирэх байжээ" хэмээн санаа алдан төмөр торыг налан суухдаа чимээгүйхэн өгүүллээ. Хүлээн зөвшөөрсөнд тооцож болох хэрэг үү?

Би "Яагаад бусдаасаа илүү хүмүүст дургүй болсоныг нь мэдэхгүй ч хүлээн зөвшөөрсөн гэж бодохгүй байна" гэхэд тэр хөнгөхөн инээмсэглэл тодруулан "Эцэг эх хоёр нь хоёулаа хүний гарт үрэгдсэн болохоор дургүйгээс илүү байсан ч гайхах зүйлгүй ээ"

Би "Түүнийг сайн мэддэг бололтой?" хэмээн тодруулахад тэр өнгөрсөн дурсамжаараа аялах мэт нүдээ анин толгойгоо дохиод "Дайн эхлэхээс өмнө, дайчид жирийн авера нараас бүр мөсөн тусгаарлагдахаас өмнө... миний хамгийн дотно хүн байсан юм"

Нэг л өдөр дотно байсан хүнийхээ дайсан болох яаж мэдрэгддэгийг мэднэ ээ. Үнэхээр хүнд мэдрэмж.

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now