67

347 57 11
                                    

-"Цасанд дургүй гэж үү? Яагаад?"

"Хүйтэн болохоор юм болов уу?"

-"Тэгвэл цасанд биш хүйтэнд дургүй биш үү?"

-"Хүйтэнд дургүй болохоор цасанд ч бас дургүй. Иймэрхүү л байх"

-"Тэгвэл хүйтэн биш дулаахан байсан бол дуртай байх уу?"

"Тэгвэл цас байхаа больчихно шүү дээ"

-"Хмм, төвөгтэй юмаа"

"Үгүй шүү, харин ч их энгийн яриа байтал та л ийм болгочихлоо. Гэхдээ би дуртай эсвэл дургүй зүйлдээ шалтгаан өгөх дургүй. Ихэнхдээ нэг мэдэхэд л болчихсон байдаг"

-"Тэгвэл надад бас өөрөө ч мэдэлгүй сайн болчихжээ?"

"Юу?"

-"Тоглосон юмдаа, битгий ийм царай гаргаад бай хаха хаха, явцгаая"

"Хүлээгээрэй Юну ахаа..."


-----

Толгой өвдөж байна. Бие ч бас их хүнд байх чинь.

Арай хийн нүдээ нээхдээ газар хэвтэж байгаагаа ойлголоо. Модон шал хэтэрхий хүйтэн байсан тул хурдхан босохоор өндийсөн ч толгой эргээд юу юугүй уначих гээд байв.

Зүүлт ахиад л намайг хаа нэг тийшээ шилжүүлж орхив уу?

Босож чадаагүй ч өндийн суугаад, нүдээ нухлан эргэн тойрноо харахыг оролдоход хэдэн хүний дүрс бүдэг бадаг үзэгдэж байгаад унтаа байдлаасаа арай хийн салахад хэн хэн байсныг ойлгов.

Гэхдээ яагаад хаан хүртэл газар сөхрөөд суучихсан юм бэ?

Хүлээ! Жисүү гүнж, тэр газарт цус алдаад хэвтэж байна. Хэн түүнийг ийм болгож орхио вэ? Түүнд хэн нэгэн нь туслахгүй гэж үү?






Гэхдээ, хамгийн аймшигтай нь тэдний биш миний илд цустай байна.

Орой Юну ахтай байснаас өөр юу ч санахгүй байна. Бас зүүд зүүдэлсэн. Өөр юу ч, юу ч болоогүй байх ёстой атал энэ нөхцөл байдал юу вэ?




Юну "Лили?"

Бүсгүйн гар цочирдсондоо чичирж, тас атгасан илднээс одоо ч цус дусална.

Юну "Гуйя, мөн гэж хэлээч" харцнаас нь бүхнийг ойлгосон ч өөрийнх нь амнаас сонсохыг хүссэндээ ахин нэрийг нь дуудахад охин нэг алхам хойш ухрав. Түүний нүдэнд гүнжийн цусыг тогтоохоор оролдох Жуну болоод, эмч нар дээр хүргэж өгөхөөр хамаг хурдаараа гүйн гарах Үён хоёроос өөр юу харагдахгүй байх ч сэтгэл дотроо "Арай ч алчихаагүй бололтой" хэмээн тайвшрах өөрийгөө зүхэж байлаа.





























𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now