27

834 120 7
                                    


Би "Хөөх таньдаг хүн байх чинь?"

-"Сайн уу азтай охин минь"

Юну "Таньдаг юм уу?"

Би "Сорилд хамт оролцсон юм. Ммм Аманда?"

Аманда "Тийм ээ" гээд хажууд байсан сул сандлыг татан суулаа. Тэгээд "Жуну ах саяхан хэл хүргүүлсэн юм. Түүн дээр та хэдийг Роёс руу очих байх. Туслаарай гэсэн байсан" гэхэд Хунжүн уулга алдан "Байзаарай чи чинь бяцхан чөтгөр мөн үү?"

Сонхва "Буржгар улбар үст?"

Юну "Жунугийн эмэгтэй хувилбар уу?"

Аманда "Яг тийм. Санаж байгаагаар чинь их олон цол гуншинтай хүн л дээ"

Би "Жунугийн дүү юм уу?" хэмээн хоолноосоо халбагадсаар асуухад толгойгоо дохиод "Нээрээ чамтай уулзаад заавал хэлэх үг байсан юм"

Би "Юу?"

Аманда "Сорилын дараа би чамайг ахад шахчихсан юмаа, уучлаарай. Ноёнтонтой аль хэдийн сүй тавьчихсан байсныг чинь мэдээгүй байсан болохоор" гэхэд нь нэг их гайхалгүй "Тийм л байх. Тэрнээс хэн надтай гэрлэе гээд өөрөө гуйгаад явж байх вэ дээ" гэж хэлсний дараа Сан хоолойгоо засан хий ханиалгаж Юну ах өөр лүүгээ хуруугаараа заан асуулт эрсэн харцаар харахад нь "Үгүй ээ хэдийн сүй тавьчихсан байхад" хэмээн залрууллаа. Балрах гэж байна. Нээрээ би чинь сүйт залуутай хүн ш дээ


Хэдэн хормын дараа эзэн хадагтай нь бидний хоолнуудыг авч ирж дуусгаад өөр хэрэгтэй зүйл байгаа эсэхийг асуун цааш явав. Хоёр хоног шахуу хоол ундгүй явсан болохоор бүгд л урд урдах тавгаа хоослон цадталаа идэж авлаа. Бас үнэхээр амттай байна.

Ирснээсээ хойш биднийг хоолоо идэж дуусахыг хүлээн суусан Аманда сая л нэг ам нээн "Ахаас нарийн ширийн учрыг сонсож чадаагүй болохоор гайхаад байна л даа. Та хэд яагаад шууд хувираад явчхаж болохгүй байгаа юм?"

Хунжүн "Пениелийн цэргүүд шуламтай хамтарч эхэлсэн байсан. Тэрнээс болоод бүгд ахераагаа үлдээчихсэн" гэхэд Аманда уулга алдан "Шулам гэнэ ээ? Байж боломгүй юм. Ямар төрлийн шулам байсан бэ?"

Юну "Сайн мэдэхгүй байгаа ч шилжигч байх"

Сан "Гэхдээ биш ч байж магадгүй. Хүчээ өндөр төвшинд хөгжүүлсэн өөр төрөл ч байж болно. Шилжигч шуламнууд үлгэр домог болоод хэр удаж байгаа билээ дээ"

Аманда "Шилжигч шуламнуудтай төстэй хүчтэй гэвэл удирдагч байж болох юм" хэмээн бүгд л дор дороо бодолд дарагдлаа. Миний бодлоор бол аль нь ч байж магадгүй. Анх Сан ах бид хоёрыг урхи тавьж Пениелийн газарт аваачсан байсан. Бас араас ирсэн гурвыг ч шилжүүлж авчирсан. Гэхдээ Феликс Сан хоёрын тулааны үеэр сумнуудыг удирдаж байсан шүү дээ. Тэгэхээр ёстой мэдэх юм алга даа.

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now