42

597 108 0
                                    

Үргэлж боддог байлаа. Эрэгтэй хүний араас яасан ч өөрөө хөл алдаж гүйхгүй дээ гэж. Гэтэл тэр бодлынхоо учрыг нь ч олж амжаагүй байхад бодит байдал намайг дагзаар минь савсан юм даа.

Би "Бурхан минь. Энэ жижигхэн хөл гарыг нь хараад байгаарай. Ёстой сахиусан тэнгэр л ингэж харагдах байх даа" Өнөөх сахиусан тэнгэр маань хоёр гартаа жижигхээн бээлий өмсчихсөн, нойрон дундаа үнэгчлэн инээх нь дэндүү эгдүүтэй.

Гүнж "Яаж толгой нь миний гарын алгатай адилхан байж болдог байна аа? Сахиусан тэнгэрүүдийн сахиусан тэнгэр бололтой" хэмээн Хунжүн ахын хүүг унтаж байхад нь харах завшаан олдсон тул орны хоёр талд зогсчихсон хамаг хайраа урсгаж байтал Ёсан ах "Та хоёр одоо болноо. Сэрэхээс нь өмнө бид хоёр ч бас хармаар байна" гэсээр байгаад ханхүүгийн минь өрөөнөөс хөөгөөд гаргачхав.

Энэ бяцхан залуу төрөөд арав хонож байж бидэнд бараагаа харуулж байгаа юм. Күни төрөөд хэдхэн хонож байхдаа ханиад хүрээд бүгдийг нь багагүй сандаргаж байсан тул Хунжүн ах их л нямбай хандаж өнөөдөр биднийг цөөхүүлээ орж харчхаад л гараад ир гээд ирсэн дарааллаар нь баг болгоод хуваачихсан байсан. Гүнж бид хоёр сүүлээсээ хоёр дахь нь ба араас Ёсан ах улаан үст хоёр биднийг хөөж гаргачхаад хэзээ ийм байлаа гэж бодтол хошуу дэвссээр үлдэв.

Биднээс түрүүлж ирсэн Жуну, Сан, Юну ах нарын араас зочны өрөөнд ороход тэд мөн л бяцхан шинэ гишүүнийхээ талаар ам уралдуулан ярьж байх ба хэн хэн юу зааж өгөхөө өөрсдөө төлөвлөөд хуваарилчихсан сууж байв. Минги ах эгчийг төрсөн өдрөөс хойш том ахынхаа тушаалаар эднийд байрласан болохоор биднээс хамгийн азтай нь юм даа.

Хэдэн минутын дараа Хунжүн ах өнөөх хоёроо хөөж гаргаж ирснээр бүх бүрэн бүрэлдэхүүнээрээ зочны өрөөнд нь цуглалаа.

Эгч "Та нар бүгд насанд хүрцгээчхээд өөрсдөө амьдрал зохиогоод хүүхэдтэй болъё гэж бодогдохгүй байна уу? Хүүхдэд ийм их хайртай байж"

Хунжүн ах "Дарааллаараа явах гээд байвал би лав үүргээ гүйцэтгэсэн шүү золигууд минь" гээд улаан үст рүү хартал өнөөх нь "Мэдэж байна даа. Бид лав тодорхой шдээ" гээд хэнэг ч үгүй хэлж гүнжийн нүүрийг ч час улаан болгоод Юну ах руу харцаа чиглүүллээ.

Харин Юну ах сандарсан бололтой "Үгүй ээ т..тэр чинь тийм амархан юм уу?" хэмээн гацахад ичих ээлж нь минийх байтал надаас авхуулаад бүгд элгээ дарж унатлаа инээж, зарим нь үг хаяхаа ч мартсангүй.

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now