22

774 136 8
                                    

Юну "Унтаж болохгүй шүү, гуйя"

---------------------

Түүний ачаар өнөөх газраа маш хурдан буцаж ирлээ.

Одоо болтол ухаан алдаагүй, магадгүй үхээгүй байгаадаа гайхахын зэрэгцээ баярлах шиг.

Ёосан "Бурхан минь юу болсон юм бэ? Күни, гүнжтээн"

Сонхва "Минги хаана байна? Түүнийг харсан уу?" хэмээн түүнээс асуухад байдгаараа сандарсан тэр толгой сэгсрэн цаанаас өнөөх Жуну гэгчийг дуудлаа. Тэр гүйж ирээд бас л гайхаж байсан ч нөхцөл байдлаа илүү ойлгон "Хааны амрах өргөөнд байсан. Гэхдээ тэднийг ийм байдалтай аваад орж болохгүй байх. Би дуудаад ирье. Тэднийг хурдхан асарлуу нь аваач" хэмээгээд гүйж одов.

Юну ах цааш огт буулгалгүй тэвэрч явсаар гүнжийн өрөөнд орж ирэн орон дээр эвтэйхэн хэвтүүллээ.

Бусад шархыг тэсч болохоор байсан ч нуруу маш их өвдөн хөдлөхөд л ахин дахин хүнд зүйлээр цохиод байгаа мэт өвдөхөд өөрийн эрхгүй ярвайлаа. Миний ярвайсан царайг хараад Юну "Битгий босоо, хэвтэж бай. Удахгүй Минги ирчихнэ"

Би "Зүгээрээ. Тийм ч их өвдөхгүй байна" гээд санаа зовон Күни рүү харахад өмнөхөө бодвол арай тайвширчээ. Харин гүнж төрөлхийн зүрх муутай болохоор тайвширч чадахгүй одоо ч салганана.

Өөрийн эрхгүй сэтгэл өвдөн гарынхаа алгаар нүүрээ үрэн тэднийг үлдээлгүй авч явсандаа харамсав.

Лиа эгч "Күн, Күни охин минь" хэмээн орилсоор үүдээр орж ирээд бидний байдлыг, түүний хөлийн шархыг хараад тэсэлгүй уйлж орхилоо. Күнигийн хөлд суун шархыг нь хөндөхгүй гэсэндээ цээжээр нь тэврээд "Яагаад ийм дураараа юм бэ? Ээждээ хэлэхгүй яагаад яваад өгсөн юм. Чамайг байхгүй бол ээж нь яаж амьдрах юм?"

Күни "Уучлаарай ээжээ. Би дахиж явахгүй ээ" хэмээн хоолой нь зангирсаар хэлэхэд Хунжүн ах эгчийг татаж босгоод нуруун дээр зөөлөн цохин аргадав.

Юну "Чиний буруу бишээ. Битгий өөрийгөө буруутга" хариугүй уйлчих гээд байсанд тэр үсийг минь илж ийн хэлээд гараас минь атгалаа

Ээж минь ч бас намайг ийм байдалтай харсан бол их уйлах байсан байх даа? Хуруугаа санаандгүй зүсэхэд л миний охин гээд эрхлүүлдэг юм сан. Аав ч бас юу хийхээ мэдэхгүй сандраад яг тэрэн шиг үсийг минь илээд зүгээрдээ гээд тайтгаруулах байсан байх.

Санаад байна.

Гэсэн ч гаднаа мэдэгдэхийг хүссэнгүй. Хацрыг минь дагаж биш голыг минь зуран урссан нулимс аймшигтай гацуун амтагдаж хоолой бооно.


𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now