32

711 122 5
                                    

"Очиж байгаагүй газар гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би тэнд өссөн шүү дээ"

Юну "Худалч, би бүгдийг мэднэ" хэмээн дотор пал хийтэл хэлж орхив. Түүний үгсийг тархиндаа боловсруулж ойлгох гэж цөхөөд нүд рүү нь хэсэг ширтлээ. Юу гэсэн үг вэ? Энэ ертөнцөд ирснээсээ хойш юу юунаас илүү чандлан нууж байсан бүх үнэнийг минь мэдчихсэн хэрэг үү? Яаж тэр вэ? Хариулт олохоор харцыг нь уудалсан ч тэнд хэзээ хэзээнээсээ илүү хоосон байх ба илүү цөхөрсөн өнгөөр "Мариулен чиний төсөөлж байгаагаас илүү, чононуудын дунд амьдрахаас илүү аюултай. Бас би хамт явж болохгүй болохоор чамайг хамгаалж чадахгүй"

Би "Аль хүртэл...Хэр ихийг мэдэж байгаа болоод ингэж хэлж байгаа юм?" хэмээн гарыг нь холдуулаад өөрийн эрхгүй хойш нэг алхахад "Би чамд олон хэлж байсан шүү дээ. Чамайг худал хэлэх болгонд чинь би мэддэг. Юуг яагаад нуух гэж ингээд байдгийг чинь мэдэхгүй ч чиний надад хэлсэн бүхэн үнэн биш гэдгийг би мэднэ"

Тэгээд мэдсээр байж зориуд надад хууртдаг гэж үү. Тэгсэн хэр нь инээгээд аргаддаг тийм сайхан сэтгэлтэй хүн хэрэг үү? Эсвэл зүгээр л тийм хэмжээнд чухал биш байх нь.

Юну "Би юу ч асууж шалгаахгүй болохоор ганцхан удаа миний үгийг сонс" энэ удаад тэр илүү шийдэмгийгээр хэлээд намайг орхиж одов.

Уг нь удаан хугацаагаар хол явбал түүнийг мартахад илүү дөхөм байна гэж бодсон юмсан. Гэтэл түүнийг ингээд хэлсэн ухамсрын минь мухарт "үлд дээ" гэх дуу хоолой бий болов. Гэсэн ч би зүрхээ биш тархиа дагадаг хүн юм хойно зөрүүд зан минь намайг дийлэх нь гарцаагүй биз. Уучлаарай.

Багахан маргааны дараа хоёр тийш салан явах хос хоёрыг сайтар ажиглаж зогссон нэгэн инээмсэглэсээр бүсгүйг даган дуу аялсаар цааш явав.




Өрөөндөө буцаж ирснийхээ дараа дураараа шийдвэр гаргасан гэж улаан үстэд багагүй зэмлүүлээд нэгэнт буцаах аргагүй болсон тул түүнээс уучлал гуйн ам өчиг өгөөд явууллаа. Гэхдээ асуусан ч зөвшөөрөх хүн ганц ч байхгүй байхад ялгаа юу байна? Харин ч өөрөө түрүүлж хөдөлсөн нь илүү оноод байхад?

Хэдий ингээд өөрийгөө өмгөөлөх шалтаг хангалттай байгаа ч унтаж ч чадсангүй. Яах аргагүй ингээд Юну ахын үгнээс зөрөөд явчихвал харамсах ч юм шиг.

Гэхдээ яагаад тийм аюултай гэж? Анхнаасаа л тийшээ хүргэж өгөх байсан шүү дээ. Бас би хүн хэрнэ чононуудын дунд учраа олоод амьдарч болсон юм. Хүмүүс дунд яагаад чадахгүй гэж. Харин ч надад илүү аюулгүй аялал болох болно. Рен хүртэл хамт явах болохоор өөртөө лав санаа зовохгүй байна. Эднийг бол ойлгох юм алгадаа.

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now