35

724 138 14
                                    

Чононуудын эзэмшил нутаг үнэхээр уудам, өмнө нь мэддэг байсан боловч энэ удаагийн аялал бүр сайн ойлгуулж байна. Газар нутаг нь баруунаас зүүн тийш сунаж тогтсон байрлалтай, сайн ажвал сууж байгаа хараацай шиг харагддаг. Бидний анх хөдөлсөн нийслэл энэ хараацайн зүрхэн тушаа ойролцоо байдаг бол хүрэх цэг нь сүүл хүртэл үргэлжилнэ.

Миний бодлоор одоо нэлээд дөхөж байгаа. Зөв бодсон бол энэ "Айдсын жим" гэдэг газар луу орж ирж байна. Гэхдээ ямар хэцүү нэртэй газар вэ?

Зөү "Ирчихлээ ирчихлээ, тойрч явж болох зам байхад заавал үүгээр дайрч өнгөрөх гэж зөрүүдлэдэг хүнийг анх удаа л харж байна" хэмээн Никээс газрын зургийг нь булааж аваад дээш доош эргүүлэн харав.

Ник "Жиллумерийн баавгайнууд өдийд ичээнээсээ гарчихсан байгаа. Сүрэг аварга баавгайнуудад хөөгдсөнөөс энүүгээр л аятайхан гарч явсан нь дээр гэж бодоод" хэмээн урдах зам руугаа хараа бэлчээхэд Рен "Бас баавгайнууд ийшээ хөл тавьж зүрхлэхгүй болохоор нэг аюулаас ч гэсэн холдоно" гээд мөн л урагш харлаа.

Зөү "Больж үз, нэг аюулаас мултарна гээд хэдэн аюул руу үсэрч орох гэж байж. Хэтэрхий өөдрөг байна даа" хэмээн шүүрс алдаад Хильяад хулчгар амьтан гэж нэг сайн цохиулсныхаа дараа дуугаа хураав.

Угийн жихүүдэс хүргэхүйц уур амьсгалтай болохоор нэрнийх нь учирт гайхах зүйл алга.

Ник, Фед хоёр урд гаран зам таглаж ургасан бургаснуудыг цавчин явах бол араас нь Ева дэнлүү барин гэрэл гаргана. Мөн Зөү хувирсан байх ба "сонсогч" учир ямар нэгэн зүйл ойртох юм бол тэр төвөггүй мэдэх болно.

Бусад нь анхаарлаа төвлөрүүлэн тэдний гаргасан замаар болгоомжтой морьдтойгоо алхацгаана.

Би хэсэг явааад морьноосоо буучихсан алхаж байсан учир сайн анзаараагүй байтал эмээл алга болчихсон байх нь тэр. Хэтэрхий нам гүмд айдастай явж байсан тул гайхсандаа уулга алдаж орхив.

Би "Эмээл алга" хэмээн шивнэхэд Зөү архиран миний ард байх өндөр мод руу үсэрлээ. Бууж ирэхдээ амандаа хувцасны тасархай зуучихсан байх ба хувираад түүнийгээ нулиман "Алиалагчид" гэхэд бүгд ахерануудаа шалган алдаж болохгүй хэмээн нэгэндээ сануулцгаав.

Нэгэнт баригдсан тул цагаандаа гарахаар шийдсэн бололтой. Эргэн тойрны моднуудаас хорь гучаад сармагчингууд бууж ирээд шууд л эд зүйлсүүдээс минь будаацалдаад эхлэв.

𝐍𝐈𝐑𝐕𝐀𝐍𝐀Where stories live. Discover now