1. Эхлэл

869 23 1
                                    

1678 он

Бороотой шөнө залуу бүсгүй уул өөд байх Дракулагийн цайз руу явах ажээ. Лалын санваартнууд эмэгтэй хүнийг шулам хэмээн шатаан алах болсон аймшигт хэрэг цар хүрээгээ тэлсээр байсан юм. Залуу бүсгүй зөвхөн Дракула л энэ бүхнийг зогсоож чадна гэж итгээд цайз руу явахаар зориглосон нь энэ байлаа.

Дракулагийн цайз өндөр бөгөөд орж үзвэл үнэхээр цэлгэр том байх ажээ. Эмэгтэй орж ирээд эргэн тойрныг ажиглаад "Хүн байна уу? " гэж цээлхэн хойлоогоор асууна.

-Чи хэн бэ? Яах гэж миний цайзад ирсэн юм? гэх баргил хоолой цуурайтахад бүсгүй цочиж орхилоо.

Бүсгүй: Та Дракула цус сорогч мөн биз дээ? Таныг эмэгтэй хүний цус уух дуртай гэж сонссон. Би таниас нэгэн бяцхан зүйлс гуйхаар ирлээ.

-Хурдан хэлээд зайлж үз.

Бүсгүй: Манай тосгонд лалын санваартнууд эмэгтэй хүмүүсийг цус сорогчтой холбоотой хэмээж шатаах болсон. Энэ үйл явдал 7 хоног үргэлжилсэний эцэст тэвчээр минь алдагдаж энэ гутамшигт явдлыг төгсгөж өгөөсэй гэж танаас хүсэж байна.

-Чи надад юу санал болгох юм? Үнэгүй зүйл байхгүй шүү дээ.

Бүсгүй:Би танд өөрийн цусаа өгье гэж хэллээ.

Залуу цус сорогч түүний хэлсэнийг сонсоод чангаар инээд алдах үед бүсгүй явах гэж хаалга руу зүглэхэд залуу эр харанхуйгаас гарч ирэв.

-Хонгор минь хэлсэн үгэндээ итгэлтэй байна уу?. Итгэлтэй бол яг одоо надад цусаа соруул. Би үнэхээр их цангаж байна гэж хэлээд эмэгтэйтэй харц тулгарав.

Бүсгүй айгаад хөдөлж ч чадсангүй. Харин залуу цус сорогч эелдэгээр инээмсэглэхэд бүсгүйн айдас замхарч алга болов.

Залуу: Үзэсгэлэнтэй юм. Бүсгүй минь чамайг хэн гэдэг вэ? гэж хэлээд түүн рүү ойртож байгаад мөрийг нь ил гарган мөрнөөс нь хазаж орхилоо.

Өвдөж байсан ч бүсгүйд ямар ч сонголт байсангүй тул чимээгүйхэн өвдөлтөө тэвчиж зогсоно.

Залуу цус сорогч бүсгүйн цусыг сорчихоод амаа долоон "Амттай юм гээч. "

Бүсгүй нь толгой бага зэрэг эргэж хаалга руу зүгэллээ.

Залуу: Бүсгүй минь одоо гарч явбал бидний харилцан тохиролцоо үгүй болно. Өө нээрэн тийм ямартай ч өөрийгөө танилцуулъя. Намайг Жон Үён гэдэг. Үлдсэнийг чи сайн мэдэх байх гэж эелдгээр инээмсэглэв.

Хориотой хайр Where stories live. Discover now