Өдөр болж байгаа ч гэсэн Үёны цайзад мөнхийн харанхуй байна. Үён Сонүд хийж өгч байсан амттай хоолоо эхнэртээ хийж өглөө. Вонён ч сэрчхээд зоогийн өрөө рүү ороход Үён угтаж авав. Вонён түүнийг хоол хийснийг хараад
-Хөөх Жон Үёны гараас хоол иднэ гэж бодсонгүй шүү. Би үнэхээр их баяртай байна гэж хэлээд суудалд суулаа.
Үён инээгээд "Тийм ээ чамайг ямар хоолонд чинь дуртайг Сонүгаас асуусан юм. Одоо бид хоёр гэрлэсэн болохоор тэр ирэхгүй байхаа. "гэж хэлээд Вонёны хажууд суугаад савхаар мах аваад"Амаа ангайгаарай миний хайр. "гэж хэлэхэд Вонён баяртайгаар хоолоо идлээ.
Вонён:Хөөх Жон Үён ч мэргэжлийн хоол хийдэг болчихжээ дээ амттай байна. Чи идэхгүй юм уу? гэж хэлэхэд Үён жаахан гунигтайгаар
-Уучлаарай хайраа. Хүний хоол идэж чадахгүй юм байна лээ. Амтгүй байгаад байна гэж гунигтайгаар хэлнэ.
Вонён: Зүгээр дээ. Амттай байлаа хайраа. Би Сонхва ахлагчаас нэгэн даалгавар авсан юм. Явахгүй бол болохгүй нь ээ гэж хэлээд хоолоо идчхээд яарсаар бослоо.
Сонүд бага багаар атаархаж эхлэнэ.
Хайраа болгоомжтой яваарай. Би чамайгаа хүлээгээд байж байя гэж хэлээд Вонёны духыг үнсээд явууллаа.Үён өөрийн цайздаа ганцаараа үлдсэн тул энэ удаад түүний хүссэн зүйл бол юунаас ч илүү хүн шиг болох хүсэл байсан юм.
Яагаад заавал Сонү хүн шиг цус сорогч гэж? Яагаад би байж болохгүй гэж? гэж бодох нь түүнийг хэдэн хоногийн турш бодолд автуулж байсан асуулт юм. Аён яг юу хийсэн болоод Сонү цус сорогч болсон юм бол? гэж ихэд сониучирхана. Үён өөрийн цайзын доор байдал хонгилын өрөө рүү орлоо. Тэндхийг харвал модон тансаг хийцтэй номын сан харагдана.
Үён өөрийн биеийг хоёр хувааж хай хэмээн захиргаадав. Энэ бол түүний хуулбар бөгөөд тэд Сонүг яагаад хүн шиг байгаа шалтгааныг олохоор бэлдэж байгаа нь энэ байв.
Үёны хуулбарууд өөр хоорондоо шал өөр өөр араншинтай юмсанжээ. Тэд нэг нэгэнтэйгээ яриа өдөж суулаа.
Хөөе Үёнаа чи ер нь тэр Сонүд атаархахгүй байна уу? гэж нэгдэх Үён хэлэхэд 2 дахь Үён
Ойлгомжтой шүү дээ. Ойлгомжтой. Тийм биш байсан бол энэ цус сорогчийн номыг хайгаад сууж байх уу? Юу? Арай чи
Үён:Тиймээ. Би хүн болмоор байна. Энгийн амьдарч үзмээр байна. Вонёнтой хамт хөгширч бас амттай хоол ч идэж үзмээр байна.
YOU ARE READING
Хориотой хайр
VampireЯагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO