10. Болзолтой тулаан

49 2 0
                                    

Сонү Сонү чи яагаад ангууч болохыг хүссэн юм бэ? гэж 5 жилийн өмнө Вонён түүнээс асууж байлаа. Сонү түүн рүү инээмсэглээд

-Ээж маань цус сорогч болоод хувирчихсан юм. Би түүнийг хамгаалж чадаагүй. Хэрвээ би ангууч болчихвол өөр нэгэн хүнийг ч болтугай аварч чадах байх гэж бодож байна.

Харин чи "Би найз залуутай болохыг хүсдэг юм. Ангууч болчихвол чам шиг найзтай болох байх гэж боддог.

Сонү үүнийг сонсоод тас хийтэл инээлээ. Дараа Вонёны дух руу няслаад

-Эмэгтэй хүн ангууч хийвэл аминд халтай юм шүү. Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу? гэж хэлээд үргэлжлүүлэн инээнэ.

Вонён өвдөж байна шүү дээ Сонү гэж гомдоллоно. Вонён өнгөрсөнд болсон тухайгаа бодоод Сонүг хараад сэтгэл нь шимширч өвдөнө. Олон жил найзалсан найз нь цус сорогч болоод өөрийг нь санахгүй байхад тэр тэвчиж чадсангүй. Нүднээс нь нулимс бөмбөгдөж, урсана.

Аён гэж Вонён чанга хашхираад илдээ авч Аён руу тасралтгүй дайрна. Гэхдээ хамгийн аймшигтай зүйл нь Аёныг Сонү хамгаалж байгаа нь юмсанжээ.

Сонү Вонёны мөрнөөс хазахад Үён түүнийг тосож аваад Сонүгийн хазсан хэсгийн хорыг нь гаргав.

Вонёны мөрнөөс цус гарах бөгөөд түүний цусыг Үён долоож уух нь өвчинг нь намдаана. Үён ч Сонүг цус сорогч болсон гэдэгтэй эвлэрчээ. Үүний дараа Вонёнд хандаж

-Чи Аёнтой тулалд. Би Сонүг зогсоох болно хэмээхэд Вонён урдаа байх Сонүг нэвт сүлбэж орхиод Аён руу гүйлээ.

Жон Аён чи үнэхээр галзуу эмэгтэй юм. Яаж найзыг минь над руу дайруулж чаддаг байнаа. Чи түүнийг яасан юм? гэж чангаас чанга хашхирч хэллээ.

Хөөе чих дүлийрэх нь байна. Аяар хүмүүс та нар чинь одоо юу юу гэнэ вэ? Цус сорогчийг уурлуулсан та нар  л шангаа хүртэж буй хэрэг. Би буруугүй ээ. Битгий над руу буруугаа чихээд бай гэж хэлээд инээмсэглэнэ.

Миний гэнэтийн бэлэг таалагдсан гэж найдаж байна гэж Аён хэллээ. Үён хайртай бүсгүйгээ уйлж унжсан байдалтай байгааг харахад үнэхээр хэцүү байлаа. Вонёны байгаа байдлаас харахад л Сонү түүний хувьд хэр үнэ цэнтэй гэдгийг мэдэж болохоор харагдана. Тэр Вонёныг Сонүг алах уу? эсвэл Аёныг алах уу? гэдгийг нь сонирхоно.

Дахиад л Сонү түүний өмнө гарч ирэхэд Вонён түүнийг тэвэрч зогслоо.

Сонү гуйя. Битгий л дээ. Чам шиг биш байна. Чи надад хэлсэн биз дээ. Цус сорогч болж хувирсан хүнийг аврах гэж ангууч болсон зорилгоо мартсан хэрэг үү? гэж хэлээд уйлж зогслоо.

Хориотой хайр Where stories live. Discover now