27. Рикиг алсан нь

59 1 0
                                    

Жэйк өдрөөс өдөр ирэх тусам амьтны цус ууж үнэхээр шаргуу тулалдаж цус сорогчдыг устгаж байлаа. Ангуучдын хороонд байх хүмүүстэй өдөрт бүр шаргуу бэлтгэл хийж өөрийн цус сорогчийн болон илдний бэлтгэлээ хийж байв. Түүний бэлтгэж хийж байхыг Соми холоос харж сууна. Тэр Жэйкийг цус сорогч болчих вий гэсэн айдастай байсан ч юу ч болоогүй мэт бэлтгэл хийх Жэйкийг хараад тайвширч байлаа.

Жэйк хэдэн шөнийн турш тасралтгүй бэлтгэл хийгээд ядарч сульдсан байдалтай байв. Цээж нүцгэн Жэйкийн биеэр дүүрэн шарх сорви байхыг Соми олж анзаарав. Жэйкийг бага байхад нь Рики хүнд хүчир илдний бэлтгэл хийж байгаад биеэрээ дүүрэн шарх сорвитой болсон нь энэ ажээ.

Жэйкийн хөлс нь цувчихсан байх бөгөөд Сомиг олж харлаа.

Хөөе Жэйк чи чинь одоо сүүлийн хэдэн хоног энд бэлтгэл хийж байсан юм уу? гэж Соми түүний өмнө очлоо.

Жэйкийн нүд нь бага зэрэг анилдаж ядарсан нь илтхэн харагдана. Жэйк Соми руу ойртож түүний мөрийг дэрлээд зогсоогоороо унтчих нь тэр. Сандарсан Соми яахаа мэдэхгүй болж хэсэг чимээгүй зогсоод Жэйкийг хоёр гар дээрээ өргөөд амралтын өрөө рүү явлаа.

Соми  бага байхаасаа илдний бэлтгэл хийсэн тул гар нь шөрмөслөг хүчтэй байсан хэрэг. Жэйкийг орон дээр хэвтүүлээд цувсан хөлсийг нь нойтон алчуураар арчиж суулаа.

Соми Жэйкийг хөлсийг арчихаад суугаад унтчихав. Жэйк Жэйк Сомиг унтснаас хойш 5 цагийн дараа сэрэв.

Жэйк Сомиг өөрийнх нь хажууд унтаж байхыг хараад гайхах нь тэр. Чочих гэж юу болсон билээ? гэж бодсон явдлыг бодов.

Өө тэнэг гэдэг нь. Сомигийн мөрөн дээр унтчихсан хэрэг үү? Ичмээр юмаа. Эмэгтэй хүн байж намайг ийшээ өргөөд ороод ирсэн хэрэг үү? Аймар юм гэж Жэйк бодож хэвтлээ.

Жэйк Сомигийн унтаж байгаа төрхийг харж сууна. Соми үнэхээр хөөрхөн юмаа.

Соми Жэйкийг хөдлөх төдийд сэрээд "Өө Жэйк сэрчихсэн үү? " Соми хэлээд Жэйкийг цохиж гарлаа. Жэйк ёолсоор

"Өвдөж байна шүү дээ Соми. Би яасан юм бэ? "

Соми:Битгий худлаа жүжиглээд бай. Шөнө болтол бэлтгэл хийснийг чинь мэдэхгүй гэж бодоо юу?

Жэйк:Ингэхэд чи сүүлийн үед нэг л сонин байгаа шүү. Өдөр бүр манайд ирээд л бас болоогүй миний хэзээ бэлтгэл хийхийг хүртэл заах гээд байвал хурдан манайхаас явж үз. Арай намайг сонирхоод байгаа юм уу? гэж Жэйк юу ч бодолгүй шууд хэлчихэв.

Хориотой хайр Where stories live. Discover now