24. Өдрийн тэмдэглэл

30 0 0
                                    

Үён цайздаа тогтворгүй байх нь тэр. Тэрээр Сонхва одоо болтол ирэхгүй байгаар гайхаж ийш тийш холхино. Эцэст нь өөрөө очихоор шийдээд цайзынхаа цонхоор гарч нислээ. Тэр Жэйк Сонхватай тулалдаж байсан газарт ирээд тасарсан Сонхвагийн толгойг олж харах нь тэр. Үён түүний толгойг бариад

-Үнэхээр хүчтэй хүнтэй таарч дээ. Өмнөдийн ангуучид их сонирхолтой юмаа. Хамгийн шилдэг гэсэн хүмүүсийг минь алж байдаг гэж хэлээд дээшээ өндийж босоод тэнгэр лүү харж зогслоо.

Рики хэрвээ чи энэ улсад амьд байдаг юм бол би чамайг энэ удаад заавал алах болно. Би чамаас өшөөгөө авах болно. Анх уулзсан тэр өдрөө л дуусгачих байсан юм. Хайртай эхнэрийн минь найз байхад хөнөөж чадаагүйдээ одоо ч харамсаж байна гэж бодож зогслоо.

Түүнийг ийм байдалтайг харсан Азура гэнэт хажууд нь ирээд

-Хөөрхий Үён. Одоо болтол хүн хайрладаг хэвээрээ юу? Чиний хувьд тэр бүсгүй хэн байсан болоод цус сорогч шиг биш ийм арчаагүй яваад байгаа юм бэ? Хонгор минь гэж хэллээ.

Түүний энэ үг Үёны дургүйг юу юунаас ч илүү хүргэж байлаа. Тэр Азура руу хараад

-Амаа мэдэж ярь. Чи түүний хумсны толионд ч хүрэхгүй гэдгээ мэдэж ав. Тэр миний анхны бас хамгийн эцсийн хайр байсан юм шүү гэж хэлээд яваад өглөө.

Азура:Үёнаа чи намайг нэг муу хүнтэй харьцуулж байгаа хэрэг үү? Танай эгч Жон Аён тэр энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн гэж үү? гэж араас нь хашхирлаа.

Үён эргэж хараад "Аан хаанаас гарч ирсэн эмэгтэй юм бол? гээ гайхаж байсан юм. Аёны холбоотон байсныг чинь мэдсэнгүй. Тэр анхнаасаа л зөвшөөрөөгүй болохоор би алчихсан гэж хэлээд нислээ.

Тэр далайн эрэгт ирээд тэргэл сар ширтэж суулаа.

Вонёнаа би чамтай учирснаас хойш ямар ч амьдрах үнэ цэнгүй байсаар ирсэн. Чи мэдэх үү?

Түүний хажууд Вонён байгаа мэт л мэдрэмж төрж байлаа. Үён түүнийг нүдэндээ урлачихжээ.

Үён: Тэр өдөр чамайгаа бас хайртай хүүгээ алдах нь хар дарсан зүүд байгаасай гэж би үргэлж хүсдэг юм. Чиний надад хашхирч хэлсэн сүүлийн үгийг санаж эхлэх юм.

Вонён:Хайрт минь. Чи үргэлж сайхан сэтгэлтэй байсаар ирсэн. Хүүгээ олчихвол чиний минь сайхан мөч эргээд ирнэ шүү дээ гэж хэлэх чимээ Үёнд сонсогдоно.

Тийм болохоор л би өөрийн Хойт нутгийг бүхэлд нь хүйс тэмтэрсэн. Энэ бүхэн миний хүүхэд болон Вонёныг гэх сэтгэлийн уй гашууг минь гаргаж байсан юм. Санваартнуудыг алж, бүгдийг нь хүйс тэмтрэх үедээ жаахан баярлаж байсан. Чамайгаа өдөр бүр санан гашуудаж, бүсгүйчүүдтэй сээтэгнэж ч үзлээ. Хорвоо дээр олон сайхан эмэгтэй байсан ч чи минь байхгүй ертөнц юунаас ч илүү гэдгийг би мэдсэн. Жирэмсэн хүн ямар хэцүү байдаг эцэг эх гэдэг ямар сайхан зүйл вэ гэдгийг би мэдэж байсан болохоор хүйс тэмтэрч байхдаа би тэднийг амьд үлдээсэн юм.

Хориотой хайр Where stories live. Discover now