Ямар новш нь болоод байгаа юм? Вонёнаа чи яагаад өөрийнхөө дайсан Аёны сүйт залууд ингэж хандаж чадаж байнаа галзуураа юу? Тэр чамайг алахыг олон удаа оролдож байгаа шүү дээ гэж Сонү Вонёнд хэллээ.
Вонён Саныг түлхээд "Харин л дээ. Хөөрхөн төрсөн болохоор хэн нэгэн надаас болоод шархлаасай гэж хүсээгүй юм.
Ойлгомжтой. Гэхдээ уучлаарай хонгор минь. Хэдий тийм байсан ч би түүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй нь дээ гэж Үён хэллээ.
Вонёны энэ үйлдэл юу юунаас ч илүү Үёны дургүйг хүргэж байлаа. Хайртай бүсгүй нь өөрийнх нь эгчийн сүйт залууг гэнэт тэвэрсэн нь чочирдож гайхах асуудал мөн билээ. Сан Үёныг хараад шууд л түүний өмнө сөгдөж суух нь тэр. Саны үйлдэл Үёныг гайхшруулжээ. Яагаад гэнэт тэр миний өмнө сөхрөх болов гэдэг нь Үёнд сонирхолтой санагдана. Дараа нь их л ууртайгаар амьсгаа аван
-Чи муу новш ямар нүүрээрээ миний өмнө сөгдөж байгаа юм? Би чамайг зайл гэж хэлсэн байхаа.
Сан:Би чамд талархаж байгаа шүү. Аён үхсэн гэдгийг би мэдсэн. Одоо надад хийх ажил байхгүй. Би чөлөөлөгдлөө. Тэр муу хорон санаатай эмэгтэй чөтгөрийг аясаар 100 жил нохой гахай шиг хамаг бохир зүйлийг нь би хийж ирсэн. Хариуд нь тэр надад юу ч өгсөнгүй. Хулчгар эмэгтэй. Яаж явж байгаад түүний сүйт залуу болчихов доо гэж Аёныг газарт ортол нь муулж гарлаа.
Түүний энэ байдлыг Үён тоосон шинжгүй байсан ч үхсэн эгчийг нь сүйт залуу нь муулахыг харж тэвчсэнгүй. Үён сөгдөн суусан Саны толгойг задартал нь эгц урдаас нь өшиглөж гарлаа.
-Чам шиг сул дорой утсан хүүхэлдэй өөх өгсөн нэгэнтэйгээ өглөө босож заргалдмааргүй л байна даа. Би чам шиг өрөмний өт шиг хүнээр яах ч юм билээ гэж хэлээд дахиад өшиглөхөөр зангахад Сан гараараа түүнийг зогсоов.
Сан:Одоо хангалттай. Өө тэгвэл яадаг юм билээ? Би чамд үнэнч байхаа тангараглаж баталгаа өгөх үү? гэж хэлээд Сан өөрийн зүрхэн тус газар луу гараа хийж нэвтлэн гаргалаа. Түүний цээж нүхтэй болж, тэр дороо эдгэрэх бол Сан өөрийн зүрхийг суга татаж Үёнд өгөв.
Сан"Май. Энэ бол миний зүрх. Алмаар санагдсан үедээ ал. Хэрэгтэй зүйлээ тушаахад л болно эзэнтээн гэж хэлж суулаа.
Үён дуртайяа зөвшөөрлөө. Сонү энэ сонголтонд их л чочирдож гайхсан нь царайнаас нь мэдэгдэж байв. Үён Саныг ховсдож
"Чи зөвхөн намайг дуудсан үед л ирнэ. Миний нүдэнд үзэгдэхгүй газар очиж амьдар.
Үён Саныг ховсдох энэ үед тэр цайзын цонхоор гарч нисэж одлоо.
YOU ARE READING
Хориотой хайр
VampireЯагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO