19. Аймшигт шөнө

44 1 0
                                    

Үён гэртээ яарсаар ирсэн боловч Вонён Үхён хоёр түүнийг угтаж авлаа.

-Яасан бэ? Ямар нэгэн зүйл болсон юм уу? гэж Вонён асуухад Үён

Санаа зовоод л. Та хоёрт ямар нэгэн муу зүйл болчих вий гэж их айсан юм гэж хэлээд инээмсэглэж зогслоо.

Вонён түүнийг тэврээд битгий санаа зов доо хайраа. Юу ч болохгүй. Үхёнаа миний хүү одоо унтах цаг нь болсон байна. Орой болчихож.

Өнөөдөр гадаа гарч хүнсээ цуглуулж амжсангүй гэж Вонён хэллээ.

Үён:Хайраа гадаа үнэхээр аюултай нөхцөл байдал үүсэн байна гарч болохгүй шүү.

Вонён: Ямар нэгэн зүйл болсон юм уу? Надад хэл л дээ гэж Үёноос асуулаа.

Хонгор минь Үхёнд жаахан ч болтугай хоол өгөхгүй бол өлсөж байгаа байх гэж хэлээд Вонёныг дагуулаад булан эргэж зогсоод Үён хазаж орхилоо. Вонёны цус гоожиж,

-Чи Үхёнд цус өгөхдөө итгэлтэй байна уу?

Үён:Мэдээж. Идэх хоол байхгүй бол цус сайн хүч тэнхээ өгнө. Үхён энгийн нэгэн хүүхэд биш шүү дээ.

Вонён:Заза.

Үён Вонён хоёр буцаж өрөө рүүгээ ороод

-Өнөөдөр миний хүү анх удаа цус ууж үзэх хэрэгтэй байх. Гадаа аймар үйл явдал болж байгаа болохоор өнөөдөр л уучих за гэж хэлээд Үён үнслээ.

Үхён:Цус гэсэн үү? Хурц үнэртэй юмаа гэж хэлээд цус уугаад цадчих нь тэр.

Үхён:Гоё амттай юмаа. Энэ ээжийн цус биз дээ? Манай ангийн хүүхдүүд намайг хоёр өөр өнгийн нүдтэй гэж шоолдог. Би хариу хэлж чаддаггүй.

Аав маань цус сорогч ээж маань хүн гэж хэлвэл тэд нар надтай найзлахгүй байх гэж боддог. Тэгээд олон янзын үнэр үнэртэж яах ёстойгоо мэдэхээ больдог гэж Үхён хэллээ.

Үён цаг хугацаа өнгөрөх тусам ийм юм болно гэдгийг мэдэж байсан. Тэр өдөр нь өнөөдөр бололтой.

Ердөө 4 настай хэрнээ үнэхээр ухаантай байгаа хүүгээ хараад Вонён бага зэрэг санаа зовж байлаа. Үён ч өөрийн хүүдээ цус өгөхөд эргэлзэж байсан юм. Вонён Үён хоёр хүүхдээ өсвөр нас хүртэл нь цус өгөхгүй гэж бодож байсан ч өгөхөөс өөр аргагүйд хүрсэн нь энэ.

Үён хүүгээ үнсээд "Та хоёр бол миний амьдрах учир юм шүү дээ. Миний хүү ганцхан зүйлийг сайн санаж ав. Чи минь бусдаас өөр харагдаж болно. Амьдрал сайн муу зүйлсээр л хүрээлэгдэж байдаг. Тийм болохоор хүн чанараа хэзээ ч алдаж болдоггүй юм шүү дээ. Муу хүмүүс их байдаг болгоомжтой байх хэрэгтэй гэж хэлээд дахин нэг хүүгээ үнслээ.

Хориотой хайр Where stories live. Discover now