Эмэгтэй хүний хашхирах дуу гарах үед Үён гэрлийн хурдаар гарлаа. Тэр Аён руу ууртайгаар ширтэж, нүд нь бүлтрэхээ шахжээ. Гэхдээ аль болох тайван зогсоно. Аён үүнийг л хүсэж байгаа. Тэр намайг Вонёныг гэж байгаад уур нь хүрч байгаа болохоор л намайг айлгах үйлдэл хийж байгаа нь энэ байж л дээ. Би тайван байхгүй бол Вонёнд үүнээс ч илүү дор зүйл болох байх гэж Үён бодож зогслоо.
Юм болохоор Вонёныг ална гэсэн бодолтой байсан Аён энэ удаад өөрийн хүссэнээ хийсэн мэт инээмсэглэнэ. Тэр Вонёныг өөрийн баруун гар талдаа гаргаж, зогсоосон байх бөгөөд хоёр гарыг нь төмөр дэгээгээр хүлж орхив. Төмрөнд урагдсан Вонёны баруун гарнаас цус гарч эхэлсэн байлаа. Вонён хөдөлж чадахгүй байх Аёнаас их л айж байгаа нь нүднээс нь илт харагдана. Хөөрхөн булбарай гарнаас нь цус гарсан байхыг харсан Үён арай гэж өөрийгөө барьж зогсов.
Аён ч Вонёны гарнаас гоожих цусыг долоож зогсох нь Үёны уурыг бүр ч их хүргэнэ.
Үён:Чи одоо болтол ойлгохгүй байгаа хэрэг үү? Хэдий болтол Вонён шиг сайхан бүсгүйд атаархаж зэвүүцэж явах гэсэн юм?
Аён:Энэ муу сул дорой хүн үү? Тэр сайхан гэж үү? Арчаагүй сул дорой амьтан. Жаахан л зөөлөн төмрөөр зурах төдийд л гарнаас нь цус гарч байдаг.
Чи яагаад Чүэ Сан хүртэл чамайг тоодоггүйг мэдэх үү? Яагаад гэвэл тэр чамд дургүй болохоор тэр. Тэр Вонёнд дурлаж, чиний зорилгын эсрэг зогсож чадсан нэгэн гэж Үён хэллээ. Чамайг хайрлах цус сорогч битгий хэл хүн ч байхгүй байхад чи хэзээ ч хайр гэх зүйлийг мэдрэхгүй гэж Үён үг нэмнэ.
Аён:Дуугаа тат. Чи миний тухай юу мэддэг болоод зоргоороо чалчаад байгаа юм гэж уурсаж хашхирлаа. Над руу ойртвол би түүнийг ална шүү гэж Үёныг сүрдүүлнэ.
Үён ч түүн рүү ойртохгүй зүгээр л зогсохоос өөр зүйл хийж чадсангүй . Энэ удаад Сонү гарч ирэхэд Аён яагаад ч юм өөр хүн болсон мэт санагдана.
Тийм ээ Аён түүнд дурласан хэрэг. Гэхдээ Сонүд энэ хамаагүй.
Сонү шууд л гарч ирээд Үён руу дайрах нь тэр. Үүнийг харсан Үён гаднаа гайхсан боловч Сонүг яагаад ингэж байгаа тухай бодоод баярлаж байв.
Үён:Чи энд яах гэж ирсэн юм. Надаас урваж байгаа хэрэг үү? гэж хэлэхэд Аён
-За чи харав уу? Хүмүүс ийм л байдаг юм гэж дахиад л өмнөх яриагаа давтана.
Сонү хэсэг зогсоод илдээ унагаад Аён руу хараад зогсчих нь тэр. Аён өөр лүү нь ширтэж зогсох Сонүг хараад бага багаар дурлах мэт болов. Сонү ч дөхөж очоод Аёны хацраас барьж байгаад үнсэж орхиход Вонён хүлээсийг алдсан Аёны гарнаас мултрав. Түүнийг Үён сэмхэн тосож аваад төрсөн өдөр болж буй орчиндоо шингэцгээв.
YOU ARE READING
Хориотой хайр
VampirosЯагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO